Я.ЭРДЭНЭСАЙХАН дарга ТОГТООЛ зөрчиж КОМПЬЮТЕР, ВИДЕО СУРТАЛЧИЛГАА, БРОШЮР хэвлэх нэрээр 100 САЯ ТӨГРӨГ үржээ
Сэдэв, асуудал
/
2021-09-19

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Жижиг, дунд үйлдвэрийн газар”  байгуулсан.  

Тус газар нь Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хүлээж, ЖДҮ-ийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд 39 хүний орон тоотойгоор байгуулагдсан бол даргаар  Я.Эрдэнэсайхан томилогдон ажиллаж байгаа.
 Я.Эрдэнэсайхан нь ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан нэгэн гэдэг. Гэтэл цар тахлын үед ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДЭВЖИЖ ДЭЭШЛЭХ зүйл гарсангүй. Харинч ХААЛГАА БАРЬСАН НЬ олон.
Жижиг, дунд үйлдвэрийн газар нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлоготой уялдуулан салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байр бий болгох, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй зохистой удирдан, зохион байгуулах, зарцуулах ажлыг гүйцэтгэдэг гэж байгаа.
Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.ЭРДЭНЭСАЙХАН иргэд ковидод дарлуулсан хүнд үед ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж УЛСЫН ТӨСВӨӨС КОМПЬЮТЕР, ВИДЕО СУРТАЛЧИЛГАА, БРОШЮР хэвлэх нэрээр 100 САЯ ТӨГРӨГ үржээ.
Цар тахал хяналтаас гарч халдвар авагсад ГУРВАН МЯНГАД хүрч хоёр хоногт л 20 гаруй иргэн амь насаа алдаж ӨНЧРӨЛ ЗОВЛОН дагуулж байна. Гэтэл цар тахлын ХУУЛЬ ТОГТООМЖОО мөрддөггүй дарганцарууд олширч ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг үлгэрлэж суугаа нь хир зохистой вэ.
ЦАР ТАХАЛ ба ИРГЭДИЙН ЗОВЛОНГ нимгэлэх төсөв УЛСАД БАЙХГҮЙ гэсэн шүү дээ.
БАРИМТ НЭГ: Цар тахлын хүнд үед  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.ЭРДЭНЭСАЙХАН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ нэрээр тендер зарлаж 2021 оны 07-р сарын 07-ны өдөр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 5 САЯ ТӨГРӨГ үржээ. Тус ажлын гүйцэтгэгчээр ҮЖИН ТАЙЖ СТУДИ НҮТББ ажилласан гэж бүртгэгдсэн байна.

БАРИМТ ХОЁР: 2021 оны 06-р сарын 29-ны өдөр ХЭРЭГЦЭЭНД КОМПЬЮТЕР ХУДАЛДАН авах нэрийдлээр тендер зарлаж 19 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Энэхүү ажлыг СКЛАР ХХК гүйцэтгэсэн гэжээ.

БАРИМТ ГУРАВ:  2021 оны  03-р сарын 30-ны өдөр ГАРЫН АВЛАГА, БРОШЮР ХЭВЛЭХ нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс 9 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Энэхүү ажлыг УРАНГАР ПРЕСС ХХК гүйцэтгэсэн гэж бүртгэгджээ.

БАРИМТ ДӨРӨВ: 2021 оны 03-р сарын 30-ны өдрийн баримтад НАР ИМПАЙР МЕДИА ГРУПП ХХК гэх харилцагчийн мэдээлэлтэй утга нь тодорхойгүй 9 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

 БАРИМТ ТАВ: 2021 оны 05-р сарын 06-ны өдөр ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ АЖИЛ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 60 САЯ ТӨГРӨГ үржээ.  

Ард иргэд КОВИДООР үхэж ӨНЧРӨЛ ХАРУУСАЛ дагуулсаар байхад ТӨРИЙН СУУДАЛД ТУХЛАГСАД энэ мэт ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ ТОГТООМЖОО үл тоож ТӨСӨВ ХООСОЛЖ сууна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.130.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.