Ц.Анандбазар нарын ОХУ-д “ТОЛЬ ШИГ ЗАМ”-аар давхих зардалд 32 САЯ төгрөг ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-22

Хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа Ц.Анандбазар гишүүн УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. Тэрбээр Д.Цогтбаатар гишүүний хамт 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 08-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хоткоо болсон “Эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцсон байна.

Энэ чуулганд оролцохоор явсан Д.Цогтбаатар гишүүн улсынхаа хилийн дээсийг даваад л гадны орны хөгжлийг гайхаж нүд нь орой дээрээ гарч, сүүрс алдсан аа өөрийн фэйсбүүктээ оруулсан нь саяхан. “ХИЛ ГАРААД Л ЗАМ ГЭЖ ТОЛЬ” хэмээн уулга алдсан байдаг. Гэтэл эрхэм гишүүний сонгогдсон Сүхбаатар дүүрэг, тэр дундаа нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, ХХААХҮЯ-ны арын 41-р байрны зам гэж ТАМ. Машинтай нь дугайгаа хагалж, явган нь шагайгаа мулталмаар хачин эвгүй замтай байгаагаа мэддэггүй.

Гадаад харилцааны сайд байсан хүн ингэж гадны соёлын биширч, шүлсээ дуслуулж байхад Ц.Анандбазар гишүүн шоконд орсон нь тодорхой биз. Эрхэм гишүүд чухал 10 хоногийн чуулга уулзалтад очоод ямар ажил амжуулж, юу хийж бүтээж ирсэнийг хэн ч таашгүй. Ямар ч үр дүнгүй, зүгээр л Ковидын хууль зөрчиж хил давчихаад, ОХУ-д 10 хоног сайхан аялаж байгаад ирсэн мэт. Гэтэл тэдний зугаалганд татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс 32 сая 511 мянган төгрөг зарцуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.