Л.Халтар, Б.Цэнгэл, Д.Баттөр нар 65 жилийн түүхтэй МИАТ компанийг ДАМПУУРУУЛЛАА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-30
Монголын Иргэний агаарын тээврийн томоохон компани болох "МИАТ" ХХК дампуурах нөхцөл бүрджээ. Тодруулбал Цар тахлаас шалтгаалан олон улсын нислэгүүдийг зогсоосноор 2020 онд 58, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ. Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг салбарын сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.  одоогийн байдлаар МИАТ ТӨХК нь 802 ажилтны орон тоотой, 5 агаарын хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг онгоцонд 160 ажилтан ногдож байгаа гэсэн үг. 2017, 2018, 2019 онуудад жил дараалан өндөр ашигтай ажиллаж, улсын төсөвт ногдол ашиг, татвар, хураамж, шимтгэл хэлбэрээр жилдээ 30 орчим тэрбум төгрөг төлдөг байсан. Гэвч 2020 оны эхнээс нислэгүүдийг нь зогсоосноор уг үзүүлэлтдээ хүрээгүй.
 
“МИАТ” ТӨХК дампуурвал гадны том тээвэрлэгч Кореан Эйр, Асиана, Туркиш Эйрлайн, Аэрофлот, Эйр Чайна компаниуд манай зах зээлийг өөрийн санхүү, нислэгийн сүлжээний давуу талаа ашиглан өөрийн болгоно. Энэ нь Монгол Улс өөрийн агаарын тээврийн салбараа хянах боломж, чадваргүй, бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болно гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн бус улс төр, гадаад харилцааны хувьд ч бодлого хэрэгжүүлэх боломжоо алдана гэсэн үг. Мөн “МИАТ” ТӨХК 2013 онд Б767 агаарын хөлгийн зээлийг АНУ-ын PEFCO банкнаас авахад манай улсын Засгийн газар зээлийн баталгаа гаргаж өгсөн байдаг. Хэрэв МИАТ ТӨХК дампуурч, энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрвэл олон улсад манай Засгийн газрыг төлбөрийн чадваргүй гэж зарлах эрсдэлтэй. Энэ нь цаашаагаа ямар ямар сөрөг үр дагаврууд үүсгэхийг та бүхэн мэдэж байгаа байх.
 
ковид-19 цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулаад байгаа салбар бол жишээ нь Агаарын тээврийн салбар байна. Тэр дундаа Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн нийт орлогынхоо 75%-ийг олдог байсан олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 2 дугаар сараас эхлэн өдийг хүртэл хязгаарлаж, зогсоосон хэвээр байгаа нь үүнд нөлөөлсөн. МИАТ компани ковид-19 цар тахалгүй үед жилдээ 2500 гаруй нислэг буюу сард дунджаар 210 нислэг үйлддэг байтал цар тахлаас шалтгаалж сард ердөө 20 орчим олон улсын нислэг, 10 орчим Оюу Толгой чиглэлийн нислэг үйлдэж байна. Эндээс харахад МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэл нь 6-аас 7 дахин буюу 70 гаруй хувиар буурсан учраас өмнө нь хэлсэн 58, 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Цаасан дээр бол энэ компани аль хэдийн дампуурсан. 

МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан амжилтаараа “ТОП-100 ААН”-н 21-т шалгарсан байна. 2018 оны хувьд МИАТ компани нийгмийн даатгал, татвар хураамж, ногдол ашигт нийт 29,8 тэрбумийн орлогыг улсад төлсөн байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.168.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.