Б.Энхсүх тэргүүтэй ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН дарга нар Засгийн газрын 43-р тогтоолыг ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-10-07

Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дарга нар Засгийн газрын 43-р тогтоолыг тоож, их хэмжээний мөнгөн дүн бүхий сургалт явуулж, програмын шинэчлэлт хийжээ. Тодруулбал Оюуны өмчийн газар “Шинээр батлагдсан хуулийг сурталчилах”, “Програмын шинэчлэлт хийх” зэрэг ажлуудыг гэрээ байгуулан, улсын төсвөөр хийсэн байна. Ингэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн ХЭМНЭЛТИЙН гэх тодотголтой 43-р тогтоолыг ноцтой зөрчжээ.

 

Үүнд “Гөү смарт ТМ” ХХК-тай 19 сая 800 мянган төгрөгөөр программын шинэчлэлт, хөгжүүлэлт хийлгэсэн бол 289 сая төгрөгөөр серверий төхөөрөмж зэргийг худалдан авчээ.

43-р тогтоолд  Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:

1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх;

1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх гэсэн заалтууптыг зөрчжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.100.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.