Ж.Хунан дарга ТАВИЛГА ЭД ХОГШИЛ, КОМПЬЮТЕР ХЭВЛЭГЧ авах нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС 100 САЯ төгрөг үржээ
Сэдэв, асуудал
/
2021-10-08

Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бол ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС юм.  “Хүний эрхийн Үндэсний Комисс нь  5 гишүүнтэй, гишүүдийг УИХ-аас 6 жилийн хугацаатай, нээлттэйгээ сонгон шалгаруулж, томилж ирсэн байдаг. 

УИХ-ийн 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ний өдрийн 34 дугаар тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Д.Сүнжид, Х.Мөнхзул нарыг  томилж үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн.  Улмаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томилсон байдаг.
Жаргалсайханы Хунан нь Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан гэж байгаа. Тэрбээр өмнөх жилүүдэд ХЗДХЯ-ний Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч зэрэг хэд хэдэн албыг дамжиж ирсэн. Улмаар 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан албан намтартай нэгэн.
Тэгвэл Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ажиллаж буй Ж.Хунан нь ЦАР ТАХЛЫН хүнд үед ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖОО мөрдөхгүй ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг мөн л үлгэрлэж сууна.  2021 оны 02-р сарын 17-ийн өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ тогтоол гарч ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД шаардлагагүй зүйлд ТӨСВИЙН МӨНГӨ үрэхгүй байхыг үүрэг болгосон. Үндсэндээ хэмнэх горимд шилжээд байгаа. Гэтэл  Ж.Хунан дарга ТАВИЛГА ЭД ХОГШИЛ, КОМПЬЮТЕР ХЭВЛЭГЧ авах нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС  100 САЯ төгрөг үржээ.
БАРИМТ НЭГ: Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.ХУНАН ТАВИЛГА ЭД ХОГШИЛ ХУДАЛДАН АВАХ нэрээр ТЕНДЕР ЗАРЛАЖ  2021 оны 08-р сарын 03-ний өдөр УЛСЫН ТӨСВӨӨС 50 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ.

БАРИМТ ХОЁР: Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд нэг жилийн өмнө буюу 2020 оны 04-р сарын 27-ний өдөр КОМПЬЮТЕР ХЭВЛЭГЧ ХУДАЛДАН АВАХ ажлын тендерийг зарлаж ТУСЛАМЖ гэх утгаар 31 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Гэтэл 2021 оны  09-р сарын 16-ний  өдөр  КОМПЬЮТЕР, ХЭВЛЭГЧ ХУДАЛДАН АВАХ нэрээр энэхүү тендерийг дахин  зарлаж  УЛСЫН ТӨСВӨӨС 50 САЯ ТӨГРӨГ үржээ.

 

Ийнхүү Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.ХУНАН гэгч 2020 онд зарлаж мөнгө үрсэн тендерийг 2021 онд дахин зарлаж иргэд цар тахалд дарлагдаж УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН цаг үед нийт 100 САЯ төгрөг УЛСЫН ТӨСВӨӨС үрчихсэн сууж байна. Үүнийгээ ШИЛЭН ДАНСАНДАА дурдаагүй нь ШИЛЭН ДАНСНЫ тухай хуультай зөрчилдөж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.