СЭДЭВ: Хассуурийн Ганхуяг нарын 33 ТЭРБУМЫН "ХУЛГАЙН" ХЭРЭГ юу болсон бэ...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-10-12

“Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ, дээ Х.Ганхуяг гишүүнээ!!! Элэгээрээ хэвтсэн эдийг засгийг сэргээхийн төлөө “Гадаады хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хэлэлцүүлж буй. Одоо энэ хуульд гадны хөрөнгө оруулагчийн саналыг 100.000 доллар гэж босго тавьсан. Гэтэл 50 мянга болгож буулгая гэж байгаа юм. Үүнээс улбаатай Үндэсний ауюлгүй байдлын тухай асуудал үүсэж ч мэдэхээр болчихлоо. Шинэхэн дээрээ сонихон гэгчээр хууль санаачлан батлуулах эрхээ хэрэгжүүлэхээр яарч байгааг ойлгож байна. Идэвхтэй байна. Гэхдээ яарвал даардаг болохын үлгэр давхар яваад байна.

Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий. Юм хийж бололгүй яахав. Гэхдээ улс үндэстнийхээ язгуру эрх ашгийн эсрэг хууль өөрчилж болохгүй. Хулгайгаар шүү. Халтар цаас олж эдийн засгийг тэтгэж бологүй яахав. Гэхдээ ЭХ ОРНОО БАРЬЦААНД ТАВЬЖ болохгүй. За энэ ч яахав. Хүн бүхэн л ярьж байна. Харин ХӨГЖЛИЙН БАНКНААС ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН 33 ТЭРБУМ төгрөгийн асуудлаа яаж шйидсэнээ ил болгохгүй юм уу. Та тавтар төлөгчдийн мөнгөнөөс бидэнд мэдэгдэлгүйгээр бусадтай нийлэн 33 ТЭРБУМ ТӨГРӨГ хулгайн аргаар, нууцаар авчихсан шүү дээ.

Дүүгийнхээ  удирддаг компанид хөрөнгө оруулалт нэрээр шахчихсан. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад Банкны хуулийн боловсруулалтад хамтран ажиллаж байсан Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” компаниар 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь opendata.burtgel.gov.mn цахим хуудаснаас харж болно.  Х.Хашчимэг нь дээрх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү юм байна. Түүгээр тогтохгүй Х.Ганхуяг нь “Хэра инженеринг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвестмент” ХХК-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшиж байгаа бөгөөд ийм л сүлжээгээр холбогдсон хүмүүс “Бичил бизнесийн зээлийг 50 хувиар бууруулъя” хэмээн зорилго нэгдэн тогтоолын төсөл санаачилсан нь олон нийтийн анхаарлыг татахаас аргагүй.

Энэ талаар

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: / Шинэ гишүүд нь Хөгжлийн банкнаас маш их хэмжээний мөнгө зээлээд, түүндээ аргацаасан тайлбар хийгээд явж байна. Ийм увиагүй байж болохгүй/

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар:

УИХ-ын гурван гишүүн 33 тэрбум төгрөгийн хулгай хийсэн. Хамгийн сайн хулгай хийж байгаа нь УИХ-ын гишүүн болж байна. Монголд хууль мөрдсөн хүн ядруухан амьдарч байна. Бид энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байна.

Хуульч Т.Бат-Оргил:

33 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ. Яагаад сонгуулийн өмнө тэр их мөнгө энэ гурван хүнд очсон бэ. Надад 195 мянган төгрөгийн зөрчлийн хэрэг үүсгээд байгаа Аудитын газар тэдгээр хүний 33 тэрбум төгрөгийн асуудлыг шалгасан юм болов уу. Яагаад сонгуулийн өмнө тийм их хэмжээний мөнгө Хөгжлийн банкнаас гарсныг АТГ, тагнуулын байгууллага шалгасан уу.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

Бүх тойрогт асар их хэмжээний мөнгө тараагддаг. Хувь хүнд 50-100 мянган төгрөг очно. Их мөнгө биш л дээ. Тэрний төлөө бүгд сонгууль өгдөг. Шударга ёс, хэнийг дэмжих билээ гэж огт боддоггүй. Үүнээс болж улстөрчид нь гаараад, галзуураад, айж, ичихээ больчихсон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Г.Дамдиннямаа би чам шиг Монгол төрөөс хулгай хийгээгүй. Чи 33 тэрбумыг ХУЛГАЙ ХИЙГЭЭ биз дээ.

МАН-ын гишүүн Н.Энхбаяр:

Би уг нь залуучуудыг дэмждэг. Гэтэл МАН-ын гурван залуу гишүүн 33 тэрбум төгрөг хулгайлчихаад байх юм. Эрх барьж байгаа намын залуучууд ийм байж болохгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.