ДАЛАЙН ЗАХИРГАА ТӨҮГ-ийн УДИРДЛАГУУД элдэв тендерт 1.4 ТЭРБУМ төгрөг үржээ !!!
Сэдэв, асуудал
/
2021-10-13

Л.ХАЛТАР сайдын удирдаж буй ЗАМ ТЭЭВРИЙН салбар утгаараа уруудаж доройтсон. Тэгвэл түүний удирдлага чиглэл дор ДАЛАЙН ЗАХИРГАА ТӨҮГ гэж бий. Тус газрын даргаар Баттулгын  Биндэръяа гэгч томилогдон ажиллаж буй.

“Далай ашиглах тухай” хуулинд 2007 оны 11 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Далайн захиргааг Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын “Далайн захиргаа байгуулах, түүний бүтэц, орон тоо, дүрэм, цалин батлах тухай” 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулсан.
Тус газар нь Монгол Улс  далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэх, хөрш улсуудаар дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох, далайд тээвэр хийх, улмаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажилладаг гэж байгаа.  Зорилго нь ҮНДЭСНИЙ хөлөг онгоц, багийн гишүүдтэй болж Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайн найдвартай гарцаар 3-дагч зах зээлд саадгүй тээвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх юм гэнэ лээ. Гэвч хөрсөн дээрээ ЗАМ, ТЭЭВЭР нь  Л.ХАЛТАР сайдын ХУВИЙН ЭРХ АШИГ, БИЗНЕС нь болчихсон гэх шүү дээ. Ийм байхад ДАЛАЙ  яриад ч яах вэ.
Уг нь ДАЛАЙН ЗАХИРГАА ТӨҮГ-ийн удирдлагууд ”Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан “Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө; усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих; Монгол Улс далайн боомт түрээсэлж, далайд гарцтай болж, хөлөг онгоцны бүртгэлийг бие даан хийдэг болох“, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.117-д “Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ” зэрэг зорилтуудыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэлцдэг.
 Харамсалтай нь САЙРХАХ ҮР ДҮН гэж алга. Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр нийт 25 хүний орон тоотой, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа түүнд тайлагнадаг гэж байгаа. Гэвч тус газар нь ажил хийдэггүй, хий хоосон төсвийн мөнгө үрж, угаадаг газар шиг харагдаж төсөөлөгдөх болсон.  Шилэн дансны мэдээлэлд төсвийн мөнгөний зарцуулалт нь ил тод бус ТӨРИЙН ХУУЛИА  зөрчиж, цаанаа тендер зарлаж, ТӨСВӨӨС цалин авч суудаг хэсэг албан тушаалтантай энэ газрын удирдлагууд цар тахлын үед  ХЯНАЛТЫН ПОСТ барих ажилд 18 сая төгрөг төсөвлөчихсөн байх жишээтэй.  ДАЛАЙН ЗАХИРГАА ТӨҮГ-ийн УДИРДЛАГУУД 2017 оноос 2021 оныг хүртэл АВТОМАШИН, ТАВИЛГА, КОМПЬЮТЕР  ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХАШАА ХАРУУЛЫН БАЙР зэрэг элдэв тендерт нийт  1,4 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ.
Энэ мэт  төсөвт хорон хэрэггүй газрыг  татан буулгах эсвэл хийсэн ажил үр дүнг нь нээлттэй байлгамаар байна.

БАРИМТ:

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.