Ардын хувьсгалын 100 жилий ойн МЕДАЛЬ хийх зардлаас 250 саяыг ХУМСАЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-10-22

Соёлын сайд Ч.Номингийн эрхлэх асуудлын хүрээнд 10 тэрбум төгрөгөөр “ГАРАА УГААХ” 34 нэр төрлийн ажил, арга хэмжээ байсан. Тэдгээр ажлын нэг нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” хийж тараах явдал байв.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг боловсруулжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд  нийт 150 мянган ширхэг медальд 975 сая төгрөг төсөвлөжээ. Зардлыг  100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардал буюу арван  тэрбум төгрөгөөс гаргахаар болсон. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр зарласан тендерт 150 мянган жирхэг медалийг 80 мянга болгон бууруулж, улмаар төсвийг нь 760 сая төгрөг болгожээ.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.