Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАН Засгийн газрын тогтоолыг зөрчжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-10-27

Ковидын үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд Монгол улсын Засгийн газраас ХЭМНЭЛТИЙН ГОРИМД шилжсэн.

төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх; цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг төрийн бүх байгууллагуудад ҮҮРЭГ БОЛГОСОН.

Сангийн сайд Б.Жавхлан “43-р тогтоол амжилттай сайн хэрэгжиж байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан. Гэтэл Засгийн малгайд багтдаг зарим агентлагууд энэ тогтоолыг огт биелүүлэхгүйгээр үл барам ноцтой зөрчиж байгаа нь анхаарал татна.  Эрчим хүчний зохицуулах хороо, “Ай ти зон” ХХК-иас 25 сая төгрөгөөр суурин компьютер худалдан авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.