Ковидтой иргэдийг GPS бугуйвчаар ХЯНАХ, утсанд GPS суулгах нь Б.Болор-Эрдэнэ даргын ШИНЭ БИЗНЕС үү
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-10-27

Төрийн цахим өгөгдөл болох “E-Mongolia” төслийг хэрэгжүүлж буй газар бол Засгийн газрын харьяа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар юм.

Энэ газрын дарга хатагтай Б.Болор-Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 24-нд “СИМ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, УОК-ийн бэлдэж өгсөн серверүүдэд программ хангамж суурилуулах, мэргэжилтнүүдэд сургалт явуулах, гэрийн хяналтад байгаа иргэдийн гар утсанд GPS программ суулгах, Халдвар авсан иргэдийг GPS бугуйвчаар хянах зэрэг ажлуудыг захиалж хийлгэхээр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "СИМ" ХХК руу 20 сая төгрөгийн шилжүүлэг хийжээ. 

Гэтэл Монгол Улс дахь Коронавирусийн цар тахлын тархалт улам нэмэгдэж өдөрт 15 хүн нас барсанаар нийт нас баралт 1600 болов. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл 17600 хүн хэвтэн эмчлүүлж, 44870 мянган хүн гэрийн хяналтад байна.  Тэгэхээр Б.Болор-Эрдэнэ даргын байгуулсан энэ гэрээ татвар төлөгчдийн мөнгийг ашиглан өөрийн танил талдаа төрийн нэрийн өмнөөс олж өгсөн ажил, үйлчилгээ, технологийн дэвшил ашигласан ШИНЭ БИЗНЕС гэж ойлгож болохоор байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.