Говь-Алтай аймгийн ИТХ 100 сая төгрөгөөр МАШИН авахаар болж, Засгийн газрын тогтоолыг ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-02

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд 2010 онд Япон улсад үйлдвэрлэсэн Ланд-200 маркийн автомашин худалдан авах тендер зарлажээ.

Аймаг, Нийслэлийн ИТХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын гишүүн 29, Монгол Ардын намын гишүүн 11,  Бие даагч 1 гишүүнээс бүрдсэн. “Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж, ардчилалыг бэхжүүлэх орон нутгийн бодлогод тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвх оролцоонд түшиглэн нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах”ыг  эрхэм зорилгоо болгон ажилладаг хэмээн үйл ажиллагаагаа тодорхойлсон тус байгууллагын дарга нар өөрт зориулж ийнхүү машин авахаар төсөв гаргажээ.

Энэ нь 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр баталсан Засгийн 43-р тогтоолд заасан автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэсэн заалтыг зөрчжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.41.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.