Л.Халтар сайд ЧАНАРГҮЙ ЗАМЫН ЭВДРЭЛЭЭ судлах ПОСТ БАРИХ нэрээр 2.3 ТЭРБУМ төгрөг зарцуулна
Сэдэв, асуудал
/
2021-11-03

Зам тээвэр хөгжлийн яам  өөдлөхөө байсан.  Тус яамыг удирдан жолоодож буй Лувсангийн Халтар сайдтай хариуцлага ярих цаг нэгэнт болчихсон.  Уруудаж доройтсон энэ яаманд  аллага авилга,  хууль бус тендерийн асуудлууд, хувийн эрх ашиг, ашиг сонирхлын зөрчил гээд яригдахгүй зүйл алгаа.

Цагаан хад, Гашуун сухайтын тээвэрчид Халтар сайдын нууц тушаалаас болж ажил амьдрал нь зогсоход хүрч ЭСЭРГҮҮЦЭЛ ЖАГСААЛ хийх шалтгаан боллоо. Аваар осол гарч  ард иргэд амь нас, эд хөрөнгөөрөө  хохирч ирсэн ДАРХАНЫ ЗАМ  гэж дуусдаггүй ажил байна. Эцэстээ Хөшигийн хөндийн “ХУРДНЫ ЗАМ”-ын чанаргүй ажлыг гүйцэтгэсэн МАКС ГАНБААТАРЫН “АРЖ КАПИТАЛ” ХХК-д ДАРХАНЫ ЗАМЫН тендерийг  өгсөн нь ХУУЛЬ БУС ашиг сонирхлын зөрчилтэй байж болох хардлагыг төрүүлж байгаа
Гэтэл Л.Халтар сайд Хөшигийн хөндийн “ХУРДНЫ ЗАМ”-ын  ХАГАРЧ ЦУУРЧ, БУТРААД  эхэлсэн ЭВДРЭЛЭЭ судлах нэрээр тендер зарлаж 95 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ. Чадваргүй компаниар чанаргүй зам бариулж нээлтээ хийгээгүй хагарч, бутарч, цуурч эхэлдэг СУДЛАХГҮЙ бол болохоо байлаа гээд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС дахиад цацаж байх жишээтэй. Төрийн ажлыг ингэж УДИРДАЖ болдог юм уу.   Түүнчлэн гурван цэгт ТӨЛБӨР АВАХ ЦЭГ ШИНЭЭР БАРИХ нэрээр тендер зарлаж 2.2 ТЭРБУМ төгрөг УЛСЫН ТӨСВӨӨС төсөвлөжээ. Ийнхүү Л.Халтар сайд  ЭВДЭРСЭН ЗАМАА судлах ТӨЛБӨР АВАХ ЦЭГ ШИНЭЭР БАРИХ нэрээр  УЛСЫН ТӨСВӨӨС нийт 2.3 ТЭРБУМ төгрөг зарцуулах гэж байна

БАРИМТ:

ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР  2021 оны 06-р сарын 10-ны өдөр УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН 32.2 км авто замын ЭВДРЭЛИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 95 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ 
 
Мөн ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД 2020 оны 03-р сарын 16-ны өдөр гурван байршилд ТӨЛБӨР АВАХ ЦЭГ ШИНЭЭР БАРИХ ажлын тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ 

 

Мөнгө хураах постоо нэмээд 2 тэрбумаар үрээд байдаг юм байж. Зам ашиглалтын төлбөрийг  5 ДАХИН НЭМСЭН Ч   ТЭР МӨНГӨ ЮУНД  ЗАРЦУУЛАГДАЖ байна вэ? 
Зам тээврийн яам гэдэг газар Л.ХАЛТАР гэдэг хүний ХУВИЙН КОМПАНИ биш шүү дээ. ХАРИУЦЛАГА яагаад яригдахгүй байна вэ?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.230.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.