Хошууч генерал Д.ГАНЗОРИГ даргаа 3.4 ТЭРБУМЫН зарлагадаа тайлбар хийнэ үү
Сэдэв, асуудал
/
2021-11-03
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб нь үүсэн байгуулагдсан цагаасаа Зэвсэгт хүчнийг удирдан, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах, байлдааны бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшинг өндөржүүлэх, зэвсэглэл техникийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих болон цэргийн  ажиллагаанд үүрэг гүйцэтгэх  зэрэг зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн.  
  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 168 дугаар зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар бригадын генерал Довчинсүрэнгийн  Ганзориг томилож улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 181 дүгээр зарлигаар хошууч генерал цол олгосон байдаг
Тэгвэл Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал Довчинсүрэнгийн  Ганзориг ТӨСВИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байгаа вэ?
Зэвсэгт хүчний Жанжин штабын УДИРДЛАГУУД 2021 онд ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД САНХҮҮЖИЛТ  гэх утгаар ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС дараах ЗАРЛАГЫГ хийжээ
НЭГДҮГЭЭР САР:  Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 14 ТЭРБУМ
ХОЁРДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 15 ТЭРБУМ
ГУРАВДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 15 ТЭРБУМ
ДӨРӨВДҮГЭЭР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 16 ТЭРБУМ
ТАВДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 1.6 ИХ НАЯД
ЗУРГАДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт  16 ТЭРБУМ
ДОЛДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт   16 ТЭРБУМ
НАЙМДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 16 ТЭРБУМ
ЕСДҮГЭЭР САР:  Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт  17 ТЭРБУМ-ыг тус бүр зарлагаджээ.
 
Түүнчлэн Д.ГАНЗОРИГ  дарга 2021 оны 01-р сарын 27-ны өдөр ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 315 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ

Энэхүү тендерийг 2020 оны 01-р сарын 30-ны өдөр зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 450 САЯ ТӨГРӨГ зарцуулж байжээ

Ард иргэд цар тахалд дарлуулж УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн үед нэг жилийн өмнө буюу 2020 онд зарлаж ТӨСВИЙН МӨНГӨ үрсэн ажлыг дахин 2021 онд зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үрсэн нь анхаарал татаж байна
Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.ГАНЗОРИГ 2021 оны 02-р сарын 09-ны өдөр ХОЛБООНЫ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 90 САЯ ТӨГРӨГ үржээ

Үүнчлэн 2021 оны 01-р сарын 27-ны өдөр ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 2.6  ТЭРБУМ ТӨГРӨГ зарлагадсан байна

Энэхүү тендерийг  мөн НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ буюу 2020 оны 01-р сарын 22-ны өдөр зарлаж 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГ төсөвлөж байжээ

ЦАР ТАХЛЫН хууль хэрэгжиж, УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР нь сэхээ авахгүйд хүртэл доройтож ирсэн цаг хугацаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга,  Бригадын генерал Довчинсүрэнгийн  Ганзориг ТӨСВИЙН МӨНГӨӨР энэ мэт өндөр төсөвт тендерийг зарласаар иржээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.