Засгийн газрын 43-р тогтоол ЗӨРЧИЖ шагнал урамшуулал олгосон Г.Отгонбаатарт харуицлага ТООЦЪЁ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-06

Коронавирусийн цар тахлын халдвараас нийгэм эдийн засгийг хамгаалах зорилгоор хэмнэлтийн горимд шилжүүлэн төсвөө хэмнэхийг Засгийн газраас үүрэг болгосон.

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт  удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг үүрэгдсэн.

Засгийн газрын энэ тогтоолыг төрийн өмчит бүх байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой. Гэвч Эрчим хүчний сайдын харьяанд байдаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Г.Отгонбаатар Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчиж ажилчдаа шагнажээ.

Өвлийн их оргил ачааллын үед горим барилтын уралдаанд тэргүүлсэн 40 хүнд тус бүр 562500 төгрөг нийт 22 сая 500 мянган төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулсан байна. Энэ мэт Засаг төрийнхөө гаргасан шийдвэрийг зөрчдөг том толгойлсон дарга нарт хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.