Эмч нарын ЦАЛИНГ нэмэхээс дургүйцсэн ТӨР илүү зарлага гаргаж 100 саяар УХААЛАГ ДЭЛГЭЦ АВНА гэжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭЦ” худалдан авах 100 сая төгрөгийн үнэ бүхий тендер зарлажээ. Улсын төсвийн 100 сая төгрөгөөр шүү. Улсын төсвийн мөнгө гэдэг бол шууд утгаараа ТАТВАР ТӨЛӨГЧ та бидний мөнгө.

Иргэнийхээ эрхийг ноцтой зөрчиж, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй авч, дураараа дамжуулж тоглодог бүртгэлийн байгууллагатай болчихсон. Дээрх цахим дэлгэцийг ямар зориулалтаар юунд зарцуулах нь тодорхойгүй. Мэдээлэл урсдаг, чанга яригчтай, андрайд үйлдлийн системтэй бага оврын дэлгэцүүд зөндөө байхад заавал яагаад татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 сая төгрөг зарцуулж ийм зүйл худалдан авах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

УБЕГ-ын 100 саяын энэ тендер худалдан авалт нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр баталсан төсвийн хэмнэлт барих 43-р тогтоолыг зөрчжээ. Уг тогтоод заасан бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах, автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх зэрэг заалтуудыг ЗӨРЖЧЭЭ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.82.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.