Х.Батжаргал дарга 111 САЯЫГ ТЭВЧИЖ БОЛОХ ТЕНДЕРТ төсөвлөсөн үү!!!
Сэдэв, асуудал
/
2021-11-12

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААР ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖИЛЛАДАГ.  Тэгвэл ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН шинэ удирдлагуудыг  ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар томилсон. Ингэхдээ  ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН даргаар Х.Батжаргалыг, дэд даргаар  Б.Булганчимэг, эдийн засагч Б.Дөлгөөн нарыг тус тус томилсон байдаг.

Тус газрын даргаар ажиллаж байгаа Х.БАТЖАРГАЛ гэгч нь  2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн байсан бол 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд  тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга байсан гээд ТӨРИЙН ажлын томоохон албан суудалд тухалж иржээ.
Тэгвэл  Х.БАТЖАРГАЛ дарга ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ  үл ойшоогч бололтой юм. Түүнийг ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН даргаар ажиллаж ирсэн цаг хугацаа ЦАР ТАХЛЫН нөлөөлөл дор явагдаж байгаа. КОВИД-19-ийн эсрэг нэртэй удаа дараагийн ХАТУУ ХӨЛ ХОРИО, УЧИРГҮЙ ИХ МӨНГӨ ЦАЦАЛТ нь үр ашиг ч өгөлгүй хэцүүдсэн ЗАСГИЙН ГАЗАР нь  төсөв хэмнэх 43-Р ТОГТООЛ гэгчийг үйлдсэн. СҮРЖИН АГУУЛГА, СҮР ДУУЛИАНТАЙ энэ тогтоолд ТӨРИЙН болон түүний оролцоотой байгууллага аж ахуйн нэгжүүд УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭХ, ШААРДЛАГАГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ БАЙХЫГ үүрэгдсэн юм.
Харамсалтай нь  АМЬДРАХ ГЭЖ ТУЙЛДСАН ард иргэдийн халааснаас бүрддэг УЛСЫН ТӨСВИЙГ ар өврөөр томилогддог АЛБАН СЭТРИЙН ХЭНЭЭТНҮҮД нь ХАЙРТ НАМЫНХАА хишиг хүртээлт гээд ойлгочихдог бололтой юм. Төрийн ажилд ЭЗЭН ҮГҮЙ , ХУУЛЬ ҮГҮЙ  мэт харагдуулж ТӨСВИЙН МӨНГӨНД хувийн өмч адил хандагсад олширч байхад ТӨР НЬ ДҮЛИЙ СОХОР мэт байсаар байг уу 
ЗАСГИЙН ГАЗАР нь тогтоол гаргачихсан ЦАР ТАХЛЫН хууль үйлчилж байхад ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН дарга  Х.БАТЖАРГАЛ гэхэд л  хүнд хэцүү цаг үед  ЭМХТГЭЛ гаргах,  ЦАХИМ ПРОГРАММ  худалдаж авах нэрээр  111 САЯ ТӨГРӨГ зарцуулах тендер зарлажээ. Түүнчлэн 2020 онд зарлагдсан ӨНДӨР ТӨСӨВТ тендерүүдээс  шилэн мэдээлэлд дурдагдаагүй нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬТАЙ зөрчилдөж байна

БАРИМТ:

 ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН дарга Х.БАТЖАРГАЛ цар тахлын хүнд үед буюу 2021 оны 04-р сарын 28-ны өдөр ЭМХТГЭЛ гаргах нэрийдлээр  тендер зарлаж 40 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ

2021 оны 04-р сарын 06-ны өдөр ЦАХИМ ПРОГРАММ худалдан авах ажлын тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 36 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ

2021 оны 04-р сарын 28-ны өдөр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс ЗУРАГЛАЛ ЭМХТГЭЛ боловсруулах ажлын тендер зарлаж 35 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ

Тус тендерүүдийн нийт төсөв 111 САЯ  ТӨГРӨГ болж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.