С.ДАВААСҮРЭН дарга 380 САЯЫГ АВТО МАШИН, БОУЛИНГИЙН ТӨВД зарцуулсан уу
Сэдэв, асуудал
/
2021-11-18

УИХ-ын гишүүн Ц.САНАДАГ-ОЧИР засгийн суудалд тухлаж байсан үеэс эхлээд  авлигал, хээл хахууль, албан тушаал дагасан хов жив Багануур дүүргээс тасардаггүй болсон.

Түүнийг Багануур дүүргийн МАН-ын дарга төдийгүй Засаг дарга байхдаа  ГАЗРЫН АЛБАНЫ дарга асан Х.Хишигбадрахтай бүлэглэн үйлдсэн ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА нь илэрч ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэн ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ байсан ч ТӨРИЙН албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрч  байв. Түүний эхнэр  Багануурын уурхайд нийгмийн ажилтан хийдэг ӨӨРӨӨ төрийн албан хаагчийн цалин авдаг. Гэтэл Ц.САНАДАГ-ОЧИР Багануурт нэг, Улаанбаатар хотод гурван орон сууцтай болтлоо яаж хөрөнгө хураав

Багануураас БАЯЖИЖ ХӨЛЖСӨН ҮҮ. БАГАНУУР дүүргийг  удирдаж явахдаа САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ биш САМАРЧ дууссан гэж болно. Гэтэл дараагийн ЗАСАГ,  залгамж халаа нь болсон  СУМЪЯАГИЙН ДАВААСҮРЭН гэгч дахиад л ТӨРИЙН АЖЛЫГ самар ч эхэллээ
СУМЪЯАГИЙН ДАВААСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Багануурчууд МАН-аас нэр дэвшсэн 25 хүнд итгэл үзүүлснээр дан ганц нам тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг бүрдүүлэх болсон. Улмаар Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас СУМЬЯАГИЙН ДАВААСҮРЭН гэгчийг  БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАРТ 2020 оны 10 сарын 27-ны өдөр уламжилсан байдаг

Ингээд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/171 дүгээр захирамжаар С.ДАВААСҮРЭНГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР томилсон юм. Мөн  Багануур дүүргийг төлөөлөн НИТХ-д ч төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. СУМЪЯАГИЙН ДАВААСҮРЭН нь ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР мэргэжилтэй гэж байгаа.  Багануур зүүн өмнөд бүсийн ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-иас ажлын гараагаа эхэлж 2008 оноос БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧӨӨР сонгогдон ажилласаар иржээ
Тэгвэл БАГАНУУР дүүргийн засаг дарга С.ДАВААСҮРЭН ХУУЛЬ, ТОГТООМЖ зөрчсөн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гаргажээ
ЦАР ТАХЛЫН нөхцөл байдлаас үүдэж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ТӨСӨВ ХЭМНЭХ горимд шилжсэн. Үндсэндээ ЗАСГИЙН ГАЗРЫН  43-Р ТООТ ТОГТООЛ мөрдөгдөж байгаа. Тус тогтоолд ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД нэн шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байхыг үүрэгдээд  АВТО МАШИН зэрэгт багтах худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тодотгосон. Харамсалтай нь БАГАНУУР дүүргийн засаг дарга С.ДАВААСҮРЭН ХУУЛЬ, ТОГТООМЖ зөрчиж  АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ тендерүүдэд төсөв гаргажээ. Улс орноо гэдэг УХААНТАЙ ХҮНСЭН бол ЗАСГИЙН ТОГТООЛОО хүндэтгээд цуцлах шийдвэр гаргах эрх нь бий.  ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС гарч байгаа тус худалдан авалтын нийт өртөг 380 САЯ төгрөг болж байна

БАРИМТ:

Багануур дүүргийн ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНААС 2021 оны 11-р сарын 16-ны өдөр  ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 50 САЯ төгрөг төсөвлөжээ

Мөн 2021 оны 10-р сарын 25-ны өдөр ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ гэх нэрийдлээр тендер зарлаж ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР гэх утгаар  30 САЯ төгрөг төсөвлөжээ

 

 

2021 оны 07-р сарын 27-ны өдөр ЦЭВЭР УСНЫ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨС 150 САЯ төгрөг төсөвлөжээ. Тус ажлын гүйцэтгэгчээр БАЯН ӨНДӨР ХХК шалгарчээ

2021 оны 05-р сарын 03-ны өдөр ТОГТООЛ зөрчиж УСАН СПОРТ БОУЛИНГИЙН ТӨВИЙН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛТ гэх утгаар тендер зарлаж НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 150 САЯ төгрөг төсөвлөжээ. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр ЭЙ СИ ТИ ХХК шалгарсан байна.

Энэ мэт  БАГАНУУР дүүргийн засаг дарга С.ДАВААСҮРЭН ХУУЛЬ, ТОГТООМЖ зөрчиж цуцалж  болох хориглосон тендерүүдэд ТӨСВИЙН МӨНГӨ үрсэн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гаргасаар байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.93.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.