Х.Хэрлэн тэргүүтэй дарга нар ЦАР ТАХЛААР ДАЛИМДУУЛЖ 470 саяар ХОЁР ЖИЙП авчээ
Сэдэв, асуудал
/
2021-11-19

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН даргаар Х.ХЭРЛЭН ажиллаж байгаа бол ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ нь УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН сайд  Г.ЁНДОН юм. 

Тэгвэл тус ГАЗРЫН УДИРДЛАГУУД ТӨСВИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байгаа вэ,  ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖОО мөрдөж байна уу?
 “КОВИД 19”  Цар тахлын сургаар УЛСЫН ТӨСВИЙГ   цацаж ирсэн ЗАСГИЙН ГАЗАР нь эцэстээ назгайруулаад орхисон.   ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР нь сэхээ авахгүйд хүрсэн гэж байгаа.  Эцэстээ КОВИДООР бизнес хийгсэд нь олширлоо. Гэтэл Иргэдийн амьдрал хэцүүдэж цар тахлаар нас барагсад буурахгүй УЙ ГАШУУ дагуулсаар байна.  Арга барсан ЗАСГИЙН ГАЗАР нь  УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД  төсвийн мөнгө хэмнэж ажиллах арга хэмжээ санаачилсан.  Энэ нь  2021 оны 02-р сарын 17-ны өдөр  ЗАСГИЙН ГАЗРААС  гаргасан 43-Р ТООТ ТОГТООЛ юм  
Харамсалтай нь  ХУУЛЬ ТОГТООМЖ үл тоогчид олширчээ. Яагаад тэр вэ?
  ТӨРӨӨС ТӨРИЙН ХУУЛИА умартагсдад ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ толгойг нь илээд орхидгийн ХАР ГАЙ, ГОР нь энэ юм.   АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН Х.ХЭРЛЭН тэргүүтэй дарга нар гэхэд л  цар тахлын хүнд үед ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ХОЁР ШИРХЭГ ЖИЙП АВТО МАШИН худалдан авчээХ.ХЭРЛЭН даргад ТАВ ТУХТАЙ СУУДАЛ, ЖИЙП МАШИН нь чухал байж. Уг нь энэ мэт тэвчиж болох зардлыг ЦУЦЛАХ ЭРХ нь түүнд бий шүү дээ.  Үүгээр зогсохгүй КОМПЬЮТЕР, ПРИНТЕР  ТЕХНИК ХЭРЭГСЭЛ худалдан авчээ. Тус ажлуудад нийт 540 САЯ төгрөг үржээ

БАРИМТ:

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН УДИРДЛАГУУД 2021-02-03-ны өдөр тендер шалгаруулалт зарлаж  “МӨНХХАДА” ХХК- аас 470,000,000 төгрөгөөр туулах чадвар сайтай ШИРХЭГ ЖИЙП автомашин худалдан авчээ

5455855 регистрийн дугаартай МӨНХХАДА ХХК-нь 2011 оны 03-р сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК юм.  Авто машины худалдаа, засвар үйлчилгээ, аялал жуулчлал гадаад худалдаа эрхэлдэг МӨНХХАДА ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Монгол улсын иргэн М.Батцэрэн бүртгэлтэй бол Япон улсын ЛАЙГЕР ХОЛДИНГ ИНТЕРНЕЙШНЛ ХК хувьцаа эзэмшдэг байна

 

2021 оны 07-р сарын 02-ны өдөр КОМПЬЮТЕР, ПРИНТЕР  ТЕХНИК ХЭРЭГСЭЛ худалдаж авах ажлын тендер зарлаж 70 САЯ төгрөг үржээ. Тус ажлын гүйцэтгэгчээр БИ СИ ТИ ХХК шалгарсан байна

 

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР түүний СУУДАЛД ТУХАЛСАН  ДАРГА, ДАРГАНЦАРУУД  ингэж л ТӨРИЙН ажилд хандаж байна.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.198.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.