67 сая мал ШҮЛХИЙГЭЭР өвчилсөний дараа ГУРВАН ТЭРБУМААР вакцин авч тариад "НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ"
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-23

Малын гоц халдварт өвчин 18 аймгийн 250 гаруй сумд тархаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Мал эмнэлгийн Ерөнхий газар малыг эрүүлжүүлэх үндсэн ажлаа хийсэнгүй. Малын өвчин гараагүй аймаг үлдсэнгүй. Үүнд хэрхэн анхаарч байна вэ. Халдварыг тархаалаа. 1260 хүний бүтэцтэй, том байгууллага. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооц” хэмээн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ч бас “Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд надад буруу ташаа, дутуу мэдээлэл өгсөн. өмнөх удирдлага нь ч бас нуун дарагдуулсан хуурамч мэдээ өгсөн. Ерөөсөө энэ агентлагийн үйл ажиллагаа нь өвчин гарвал нуун дарагдуулдаг ийм жишиг тогтчихсон байна” гэдгийг онцолж байв.

Монгол улсын нийт иргэдийн хүнсний аюулгүй байдлын гол баталгаа нь эрүүл мал, малын мах. Гэтэл манай улсын нийт мал сүргийн 95 хувь нь халдварт өвчин авсан. Засгийн газраас үүнд анхаарсан ч хэтэрхий оройтсон. Уг нь өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой. Манай улсын малын асуудал эрхэлсэн агентлаг нь “НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ” гэгчээр шүлхий болон бусад төрлийн малын өвчинг нийтэд тархсаны дараа сайддаа дуулгасан. Энэ дагуу Засгийн газраас шүлхий өвчний вакцин авахад гурав орчим тэрбум төгрөгийг нөөц сангаасаа гаргаж өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.57.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.