Ардын хувьсгалын 100 жилийн ойн МЕДАЛЬ хийлгэх ТӨСӨВ ТАНАГДАЖ дундуур нь ЦАВЧАА ОРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-26

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардын намын 100 жилийн ой, Сангийн яамны 110 жил Боловсрол, Эрүүл мэндийн яамны 100 жилийн ой гээд олон том ой давхцсан онцлогтой жил Монгол Улсын Их хурал, Засгийн газраас АХ-ын 100 жилийн ойд ихээхэн ач холбогдол өгч 10 тэбрум төгрөгөөс 975 сая төгрөгийг нь ойн медаль хийлгэхэд зарцуулахаар болсон. Улмаар Соёлын яамнаас ажлын хэсэг гарч медалийн ерөнхий загвар хийцийг УИХ-д танилцуулж батлуулсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Бид энэ ойд их ач холбогдол өгч байгаа. 975 сая төгрөгийг МЕДАЛЬ хийхэд зарцуулна” гэж хэлсэн.

Чингээд тэрхүү төсөв батлагдаж, Монголчуудын төлөөлөл болсон 150 мянган хүнд АХ-ын 100 жилийн түүхэн их ойн медаль олгохоор болсон. Гэтэл энэхүү зорилтод ажлын хамгийн сүүлийн үе шат болох тендер зарлах үед төсөв болон хийлгэх медалийн тоо өмнөхөөсөө нэлээд танагджээ. Одоогийн зарласан тендер нь 760 сая төгрөгөөр 80 мянган ширхэг тэмдэг, хайрцаг, хавтас хийлгэхээр захиалсан байна. 

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт бий болгосноор Монголын Улсын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн, хүрсэн амжилтаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг баталгаажуулан, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс орноо хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрхэлж буй ажилдаа амжилт гаргасан төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад настан, эрдэмтэн, судлаачид, урлаг соёлын зүтгэлтэн, төрийн албан хаагчид, иргэдэд Монгол Улсын Ерөнхйилөгчийн Зарлигаар олгодог байх төрийн нэр хүндтэй шагнал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.181.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.