Г.Сайханбаяр сайд САНГИЙН МӨНГӨНӨӨС шагнал, ном, МЕДАЛЬ, кино бүтээх зэрэгт  716 САЯ төгрөг ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-30

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд 24 тусгай сан бий. Үндсэндээ сайд бүрт нэгээс гурван тусгай сан харьяалагддаг гэсэн үг. Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаярын мэдэлд “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” гэж их мөнгөтэй, том сан бий.

Тэгвэл энэ сангийн мөнгийг Г.Сайханбаяр сайд элдэв тушаал гаргаж онц чухал биш зүйл зарцуулжээ. Тодруулбал, 200 сая төгрөгөөр ШАГНАЛ, эд зүйлс худалдан авах, 5 сая төгрөгөөр лого, зурагт хуудас, дурсгалын зүйл хийлгэх, яамны 110 жилийн ойд дурсгалын зүйл, шагнал цуглуулахад 30 сая төгрөг, боть ном бүтээхэд 26 сая 500 мянга, архивын баримт бичгийн эмхэтгэл гаргахад 7 сая төгрөг, гэрэл зургийн цомог гаргахад 40 сая, яамны 110 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал хийхэд 24 сая, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээхэд 30 сая, баярын хурал, хүндэтгэлийн тоглолтод 15 сая, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн бэлэг дурсгал, шагнал урамшуулалд 52 сая төгрөг, дурсгалын МЕДАЛЬ хийлгэхэд 75 сая, Монголын зэвсэгт хүчин гэрэл зургийн цомог хийлгэхэд 40 сая, “Зэвсэгт хүчин 100” түүхэн ном хэвлүүлэхэд 50 сая, баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтад 49 сая 500 мянга, урлагийн наадам зохион байгуулахад 42 сая, уран сайхны кино хийлгэхэд 70 сая гэх мэтээр нийт 716 сая 100  мянган төгрөгийг зөвхөн 2021 онд Коронавирусийн хатуу дэглэмтэй байх үед ҮРСЭН байна.

Г.Сайханбаяр сайдын тушаал хийсэн дараах ажлууд нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сард баталсан Ковидын улмаас ТӨСВӨӨ хэмнэх 43-р тогтоолын дараах заалтуудыг НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ!!!

1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;

1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх; 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.