Ажилгүй залуучуудад зориулсан ГУТАЛ, БОМБЕР, МАЛГАЙ, хоолны МАХ зэрэгт 1 тэрбум 179 сая төгрөг ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-01

Коронавирусийн улмаас хоёр жил орчим жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд төрийн хорионд орсоны улмаас хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоог үлэмж нэмэгдүүлэв. Монголчуудын гуравны нэг нь ядуу гэсэн ангилалд хамрагддаг. Энэ байдлыг халахын тулд Засаг төрөөс элдэв гоё ганган нэртэй төсөл, халамжийг хэрэгжүүлсэн ч тусыг эс олно. Нийгэмд үүсээд буй ажилгүйдэл, ядуурлыг халах, халамжийн бодлогоос зайлсхийх зориглгоор “Халамжаас хөдөлмөрт” гэх төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд их дээд сургууль төгссөн ч ажилгүйчүүдийн тоог нэмж буй дипломтой залуусыг ажлын байраар хангах зорилготой “ОРОЛЦОО” төслийг эхлүүлээд байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамтай хамран хэрэгжүүлсэн уг төслийн эхний ээлжийн 3500 залууг 14 хоногийн хугацаатай мэргэжил олгох вакумжуулсан сургалтыг зохион байгуулсан.

Тэгвэл дээрх залуучуудад зориулан нэг хос гутлын нэгж үнийг 109 мянгаар бодож нийт 3500 гутлыг 381 сая 500 мянган төгрөгөөр, 3500 ширхэн бомберийг нэг бүрийг нь 71 мянгаар тооцож 248 сая 500 мянга, нэг ширхэг өмдийг 60 мянгаар тооцож 210 сая төгрөг, нэг ширхэг малгайг 19 мянгаар тооцож 66 сая нийт 906 сая 500 мянган төгрөгийг НЭГ УДАА ӨМСӨХ хувцас хэрэгсэлд зарцуулсан бол 272 сая 849 мянган төгрөгийн МАХ худалдан авчээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.