Хөшөө дурсгал УГААЖ, ЗАСВАРЛАХАД 215 сая төгрөгийн тендер зарлаж, 35 сая төгрөг ДУТААЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар гэж бий. Гэтэл Засгийн газрын бүтцэд бас Соёлын яам гэж байгуулсан. Энэ нь төрийн данхар бүтцийн нэг тод жишээ. Нийслэлд Соёл урлагийн газар, дүүргүүд, аймгуудад ч бас Соёлын хэлтэс гэж саяхан шинээр үүсгэв. Энэ мэтээр ямар ч нэмэргүй орон тоо шинээр нэмж, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж байна. Төрд үнэхээр хийх ажил олдохгүй байгаа бололтой. Ардын хувьсгалын түүхэнд холбогдох түүхэн хөшөө дурсгалыг сэргээх тендерт 215 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Энэ нь Ардын хувьсгалын 100 жилийн хүрээнд хийгдэх 34 ажил арга хэмээний нэгд багтсан. Үүнд 250 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан ч Соёл урлагийн газраас 215 сая төгрөг байхаар тооцож 35 сая төгрөгийг нь ДУТААЖЭЭ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.164.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.