Дампуурах гэж буй ХӨГЖЛИЙН БАНК 350 сая төгрөгөөр ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ авах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-08

Монгол Улсын Засгийн газрын гол мөнгөний эх үүсвэр болсон ХӨГЖЛИЙН БАНК дампуурлын эрмэгт тулчихсан гэдгийг салбарын сайд Б.Жавхлан МЭДЭГДСЭН.

Тэрбээр “оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ” гэж байв.

Гэтэл өнөөх дампуурах нь тодорхой болж, аваарын улаан гэрэл нь асчихсан ХӨГЖЛИЙН БАНК чинь 350 сая төгрөгөөр Санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн АУДИТ хийлгэх тендер зарлажээ!!!

Татвар төлөгчдийн төлсөн татварын мөнгийг хэдэн их наядаар нь чанаргүй зээл болгон гаргаж, улсыг их хэмжээний хохиролд оруулсан үйлдэлдээ өмнөх удирдлагууд нь хариуцлага хүлээгээгүй байгаа. Гэтэл 2016-2020 он хүртэл ашиггүй ажилласан энэ банкны дараагийн удирдлагуудын алдаатай бодлогыг олон улсын хөндлөнгийн аудитаар шалгалуулахаар их хэмжээний төсөв баталжээ. Б.Жавхлан сайд аа!!! Энэ мэтээр үр ашиггүй ажиллаж байгаа банкуудаа даруй татан буулгаж, иргэдийн татварын мөнгийг хэмнээч ээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.