Төрийн банкийг ӨРИЙН БАНК болгосон ТУЗ-д шигдсэн Сангийн яамны ШИМИГЧИД ба СЭТГЭЛГҮЙ ДАРГА нар!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-10

Төрийн өмчит компаниуд ямар ч ашиггүй ажиллаж, төрд их хэмжээний өр үүсгэсэн хэвээрээ л байна. 2020 оны аудитын дүнгээр төрийн өмчит компаниуд 16,4 их наяд төгрөгийн өртэй байна. Энэ нь өмнөх оныхоос 5,1 их наядаар нэмэгдсэн. Үүний дотор “Монголын Төмөр зам” ТӨК 563 тэрбум, Нийслэлийн орон сууцны корпорац 293,6 тэрбум, “Эрдэнэс Монгол” ТӨК 963,6 тэрбум, “Эрдэнэт силвер ресурс” ХК 964,9 тэрбум, “Эрдэнт Тавантолгой” ХК 1,6 их наяд гэх мэтээр нэмэгдсэн. Эдгээрээс өмнөх жилүүдийн 3,1 их наяд төгрөгийн өр төлбөрөө барагдуулаагүй байгаа төрийн өмчит Компани бол Төрийн банк юм. Тухайн банкийн 3,1 их наяд төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сард Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий... Эх сурвалж https://ikon.mn/opinion/25an  

Төрийн банкны 52,25 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам хариуцдаг эзэмшдэг бол Хадгаламжийн даатгалын корпорац 47,75 хувийг нь эзэмшдэг.  Тэгвэл энэ банкны төлөөлөн удирдах зөвлөл буюу шийдвэр гаргах түвшний хамгийн дээд эрх мэдэлтнүүд нь Сангийн яамны газрын дарга нар байх юм.

Тодруулбал, Төрийн банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат ажилладаг бол ТУЗ-ийн гишүүдэд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд, Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг нар ажилладаг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Батжаргал, Д.Энхжаргал, С.Цэнд-Аюуш, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар ажилладаг байна.

Харин өдөр тутмын бодлого үйл ажиллагаандаа алдаа гаргаж, ашиггүй ажиллах боломжийг бүрдүүлж, төрд 3,1 их наяд төгрөгийн ӨР ҮҮСГЭСЭН удирдлагын багт дараах эрхмүүд багтдаг байна. ӨРИЙН БАНК болсон гэхэд хилсдэхгүй тус банкны гүйцэтгэх захирлаар Ө.Гантөр, Санхүү хариуцсан дэд захирлаар Д.Баттулга, Эрсдэл хариуцсан дэд захирлаар А.Ганбаатар, Бизнес эрхэлсэн дэд захирлаар Д.Сугар, үйл ажиллагаа хариуцсан дэд  захирлаар О.Баасансүрэн, Мэдээлэл технолгои хариуцсан дэд захирлаар Г.Энхтамир нар ажиллаж байна.

Төрийн бүрэн мэдэлд байгаа тус компани яагаад 3,1 их наяд төгрөгийн ӨР үүсгэчихсэн байна вэ гэдэг л анхаарал татаж байна. Уг нь УИХ, Засгийн газраас төрийн өмчит аж ахуй нэгжүүд, компаниудыг аль болох ашигтай ажиллах нөхцлөөр хангаад байхад зөрж байгаа юм шиг өр үүсгэж, улсад их хэмжээний хохирол учруулж, алдагдал үүсгэж байгаа нь ТУЗ-ийн гишүүд болон удирдлагын багийнхан САНААТАЙГААР ийм байдал үүсгэдэг байж ч болох юм гэж хардахад хүргээд байна!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.