Д.БАУЫРЖАН дарга 55 САЯЫГ БҮРГЭД ЦОГЦОЛБОР БАРИХ, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ зэрэгт үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-12

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ҮЛ ХАЙХАРЧ, ТӨРИЙН ажлыг шашны ажилтай хутган, ард иргэдийн халааснаас нимгэлж бүрддэг ТӨСВИЙН МӨНГИЙГ хувийн хөрөнгө мэт үрэн таран хийж суугаа Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржанд холбогдох асуудлыг цувралаар хөндөж байна.

 Цар тахлын нөлөөнөөс үүдэж УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН гээд ЗАСГИЙН ГАЗРААС хүнд цаг үеийг давж туулах бодлого, арга хэмжээ авч эхэлсэн нь ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ ТОГТООЛ юм. Энэхүү тогтоолд зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байхыг үүрэг болгосон. Үүний дотор цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй, авто машин албан конторын тавилга зэрэг тэвчиж болох зүйлд мөнгө үрэхгүй байхыг тодорхой тусгасан.  Гэтэл БАЯН-ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.Бауыржан гэгч ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ зөрчиж ШАШНЫ ХИЙД, АВТОМАШИН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс нийт 87.4  САЯ төгрөг үрсэн баримт мэдээллийг бид хүргэсэн 
Тэгвэл Д.Бауыржан дарга ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТАА  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ, БҮРГЭД ЦОГЦОЛБОР БАРИХ” нэрээр 55 САЯ төгрөг үрэх төсвийг хуваарилжээ

 БАРИМТ:

БАЯН-ӨЛГИЙ аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР 2021 оны 02-р сарын 02-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 30 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ

 2021 оны 05-р сарын 24-ны өдөр БҮРГЭД ЦОГЦОЛБОР ШИНЭЭР БАРИХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 25 САЯ төгрөг зарцуулжээ

Нэн шаардлагагүй ажлыг зогсоох, цуцлах эрх нь Д.БАУЫРЖАН даргад бий. Харамсалтай нь энэ мэт тэвчиж болох зүйлд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг үрэх ажлыг дэмжиж  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ үл хайхарч суугаа БАЯН-ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАНД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.