НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ: Таван Толгой түлш ХХК холбогдох албаныхан агаарын чанарын нэгдсэн мэдээллийг хүргэж байна
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн Даваа гаригт холбогдох албаныхан нэгдсэн байдлаар өгч байгаа.
?Энэ удаад БОАЖЯ, ЭХЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
?Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо, хяналтын цэгүүдэд НМХГ, Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажилласан хяналт шалгалтын мэдээллийг танилцуулав.
2021.12.4-10-ны өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК-н мидлинг 225 тээврийн хэрэгслээр 9510,3 тонн, Уур үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 7 ААН-ийн 308 тонн мидлинг, зөвшөөрөлтэй түүхий нүүрс 105 тээврийн хэрэгслээр 2436.8 тонн. Дамжин өнгөрсөн түүхий нүүрс 53 тээврийн хэрэгслээр 1750.2 тонн тус тус бүртгэгдэн нэвтэрсэн байна.
?Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 2 зөрчлийг илрүүлэн 10 тонн түүхий нүүрсийг Цагдаагийн байгууллагатай хамтран хураан Амгалан Дулааны станцад буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсныг мэдэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.