Ч.ЧИМЭД дарга 114.5 САЯЫГ ХУВИН ЦАЦАЛ АВДАР, АВТОМАШИН, КОМПЬЮТЕР зэрэгт үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-18

Увс аймгийн засаг даргаар 2020-2024 оны хугацаанд ажиллах ажиллах албан үүргийг  Ч.Чимэд гүйцэтгэж байгаа.  Ч.Чимэд гэгч  өмнө нь Увс аймгийн ИТХ-д 5 удаагаа сонгогдсон, аймгийн ИТХ-д 16 жил ажиллахдаа 12 жилд нь тэргүүлэгчээр ажиллаж байсан, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж байсан зэрэг албан суудалд тухалж иржээ.

Тэгвэл Ч.ЧИМЭД дарга ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ  зөрчсөн НОЦТОЙ үйлдэл гаргаж  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,  АВТО МАШИНОЙ ТЭМДЭГЛЭХ ажилд ТАТВАР ТӨЛӨГЧ ДИЙН МӨНГӨНӨӨС   544 САЯ ТӨГРӨГ үрсэн тухай баримтыг бид дэлгэж байсан
 ЦАР ТАХЛЫН нөлөөнөөс үүдэж  УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН гээд ЗАСГИЙН ГАЗАР төсөв хэмнэх  43-Р ТОГТООЛИЙГ үйлдсэн. Ингээд ТӨРИЙН болон түүний оролцоотой байгууллага аж ахуйн нэгжүүд УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭХ, ШААРДЛАГАГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ байхыг үүрэг болгосон. Гэвч  УЛСЫН ТӨСВИЙГ шаардлагагүй зүйлд ТЕНДЕР нэрийдлээр үрдэг, үрсэн мөнгөө ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх хэдхэн үгээр хаацайлдаг УВАЙГҮЙ байдал газар авчээ. ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгч л болж байна
Дахин баримт дэлгэе. ЦАР ТАХЛЫН үетэй зэрэгцэж   Увс аймгийн засаг дарга  Ч.ЧИМЭД “ХУВИН ЦАЦАЛ АВДАР, АВТОМАШИН, КОМПЬЮТЕР” зэрэгт   ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС   114.5 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭД 2021 оны 02-р сард ХУВИН ЦАЦАЛ АВДРЫН ҮНЭ гэх утгаар  ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 14.8  САЯ төгрөг үржээ

2021 оны 05-р сард АВТО МАШИНЫ ЭЦСИЙН САНХҮҮЖИЛТ гэх нэрийдлээр ЭРХТ СЭНТИЙ ХХК-ийн данс руу 86.8 САЯ төгрөг шилжүүлжээ

2021 оны 10-р сард I7 10gen СУУРИН КОМПЬЮТЕР гэх нэрээр 6.6 САЯ төгрөг зарлагадсан бол 2021 оны 11-р сард мөн КОМПЬЮТЕР ПРИНТЕРИЙН ҮНЭ гэх утгаар 6.3 САЯ ТӨГРӨГ МОДУН СОФТ ХХК гэх харилцагч руу зарлагадсан байна

Энэ мэт  Ч.ЧИМЭД дарга ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТАА аялал жуулчлал ярьж ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө үрэх ажлын төсөв гаргуулах ажлыг дэмжиж  2021 оны 04-р  сарын 16-ны өдөр Увс аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРААС ЖУУЛЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦЭГ, ОТОГЛОХ ТАЛБАЙ БАЙГУУЛАХ нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС 500 САЯ төгрөг үрсэн баримт байна

 Энэ мэт шаардлагагүй ажлыг түдгэлзүүлэх эрх нь ЗАСАГ ДАРГЫН мэдэлд байдаг ч  УЛСЫН ТӨСӨВ, ЗАСГИЙН ТОГТООЛ гэж бодох УХААН Ч.ЧИМЭД даргад алга.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.