Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-22

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журам"-ыг баталлаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр "Хүүхдийн мөнгийг ямар хувилбараар авах тухай сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. Нийт 1,2 сая хүүхэд мөнгө авдаг ба өчигдрийн байдлаар 1,1 сая хүүхдийн мөнгөний сонголтыг хийжээ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөн хуримтлалын талаарх сэтгэхүй, ач холбогдлыг сайтар ойлгуулах нь чухал. Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай байх нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн хуримтлалтай иргэнийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдолтой бодлого юм.

Хүүхдийн мөнгөө Төрийн сан дээр хадгалах уу, эсвэл түүнээсээ татаж аван ашиглах уу гэдэг сонголт бий. Татаж аваад өөрийн сонгосон өөр банкан дахь хүүхдийн хүүтэй хадгаламжид байршуулах эсвэл хүүхдийн амьжиргаандаа зарцуулж болно. Энэ нь 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба түүнээс хойш 50 мянган төгрөг нь хадгаламж болох, үлдсэн нь дээрх сонголттой байх зохицуулалтаар явна" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.