Засгийн газраас Ковидын үед айл өрхийн амьжиргааг дэмжихэд 3,4 ИХ НАЯД ТӨГРӨГ зарцуулжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-22
Залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн "Шинэ үеийн Засгийн газар" 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр эмхлэн байгуулагдаад Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө гэгчийг хэрэгжүүлсэн. 
 
Засгийн газраас энэ онд “Ковид-19”-ийн үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрэв. Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь ~2.5 их наяд болсон. Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум төгрөгийг хэрэглэжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулж 927.4 тэрбум төгрөг зарцуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.