Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тимоти Шон Женкинс, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Фабрицио Орсини, 2022 оноос шинээр хэрэгжиж эхлэх “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн менежерүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтын үеэр дээрх төслийн танилцуулга, цаашдын зорилго, зорилтот үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд ХХААХҮЯ-ны зүгээс холбогдох бүх дэмжлэг туслалцааг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Түүнчлэн ХХААХҮЯ болон ПИН ОУТББ-ын хоорондын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох талаар санал солилцов.
Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын жижиг, дунд үйлдвэрлэгч, борлуулагч нарыг дадал, зан төлөвөө өөрчлөхөд шаардлагатай мэдээлэл аргачлалаар хангах, улмаар зах зээлд суурилсан эко шошгыг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэх юм.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19