ӨМНӨГОВЬ: Аймагтаа хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдтэй уулзаж гарын бэлэг гардууллаа

Зэвсэгт хүчний 167 ангийн нийт хугацаат цэргийн алба хаагчдад Аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Усан бар” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа. Тус ангид өнгөрсөн оны 10 сард цэргийн албанд татагдсан манай Аймгийн 80 гаруй мөн Улаанбаатар, Өвөрхангай, Дундговь аймгаас ирсэн байлдагчид цэргийн албыг нэр төртэй биелүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь ар гэрээсээ хол алба хааж буй цэргүүдэд урам өгсөн арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.