СХД: Таван шар орчмын хуучны орон сууцнуудыг дахин барилгажуулна
Үйл явдал
/
2022-02-12
Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу 5 шар орчмын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болоод олон жил болж байна. Тиймээс Нийслэлээс нийтийн орон сууц болох СТ-01, СТ-02, СТ-03, СТ-04, СТ-05-р байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан юм.
 
Төсөл хэрэгжүүлэгчээр “Хур алтан өргөө” ХХК шалгарч Нийслэлийн Засаг даргын захирамж, батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.
 
Тус төсөл хэрэгжсэнээр 160 өрхийн 700 гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна.
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.140.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.