Шадар сайд С.Амарсайхан ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзан, хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Филип Маронд хандаж ОБЕГ-ын үйл ажиллагаа, үндэсний хэмжээний гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах асуудлаар тус улсын Онцгой байдлын байгууллагатай хамтарч ажиллах, туршлага солилцох, хүний нөөцийг бэлтгэх, техник технологийг шинэчлэх асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм.
Шадар сайд хэлсэн үгэндээ “Манай улс Онцгой байдлын байгууллагын стратеги, зорилтыг шинэчилж байгаатай холбогдуулан гамшиг ослын үед авах хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Элчин сайд Филип Малон “Манай хоёр улс олон салбарт хамтран ажилладаг ч Онцгой байдлын байгууллагатай одоогоор хамтран ажиллаж байгаагүй. Тиймээс энэ салбарт цаашид үр бүтээлтэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Ялангуяа Их Британийн Онцгой байдлын байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцох ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.86.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19