Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИХ ТЭНГЭР дэх өргөөндөө БӨӨ нарын төлөөллийг хүлээн авч уулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн,доктор,судлаач,зайран,удган,улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт хийжээ. Энэ талаар Аргалдай улаач гэх иргэн нүүр номондоо  "Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хир хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон доо.Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон2 үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Хөх мөнх тэнгэр минь үрс биднээ өнө мөнхөд ивээн тэтгэж явах болтугай" хэмээн бичжээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.