Электрон тамхины хэрэглээг хумих, хуульчлах шаардлага бий болжээ
Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан. ДЭМБ-аас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн эзэлж байна. Тэр дундаа сүүлийн үед залуучуудын дунд дэлгэрээд байгаа электрон тамхины хэрэглээг хумих, хуульчлах шаардлагатай байгааг хөндөж Нийгмийн бодлогын байнгын хороо “Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тамхины хяналтыг зохицуулах хуулийн төслийг Эрүүл мэндийн яам боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг зохион байгуулагчид дурдлаа. Хуулийг ирэх зургадугаар сард УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яам, дүүргүүдийн хяналтын байгууллага, ТББ-уудтай хамтарч хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх, бусад байгууллагууд энэ асуудалд хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Хяналтын хуулиар электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.101.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19