​ Бизнес эрхлэгчид: Автомашинтай худалдааг тогтмол зохион байгуулах хэрэгтэй
Үйл явдал
/
2022-01-26

Баянзүрх дүүргийн хэмжээнд автомашинтай худалдааг 25 хороонд зохион байгуулж байгаа. Ингэхдээ иргэд хамгийн их зорчдог байршлыг сонгож, бизнес эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангасан. Худалдаа эрхлэгчдийн хувьд зөв ажил болсон гэдгийг онцолж, цаашид тогтмол зохион байгуулахыг хүсэж байгаа бол иргэд “ченж”-ийн гар дамжихгүй хямд үнээр гэрт ойрхон байрлах газраас худалдан авалт хийж байна гэлээ.

Эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэх, хог хаяхгүй цэвэрхэн орчинд худалдаа эрхлэх зэрэг шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа.

Бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж энэ арга хэмжээ нь цагаан сарын баяр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.107.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.