Их дээд сургууль, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс танхимаар эхлүүлэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр /2022.02.10/ боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын ахуйн ариутгал, халдваргүйтгэлийн бодис авах, нөөцийн бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлын асуудлыг хэлэлцэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар боллоо. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хичээлийн 11 бүлэг гурван ээлжээр хичээллэх, халдвар хамгааллын дэглэм алдагдах, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй зэрэг нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шинээр сургалтын танхим байгуулахад шаардагдах зардлын асуудлыг хэлэлцлээ. Улмаар зөвлөлийн гишүүд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хүчин чадал хэтэрсэн, нөхцөл байдал хүнд байгааг харгалзан үзэж энэ удаад танхим нэмэлтээр байгуулахад шаардагдах төсвийг дүүргийн ЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх бусад нийтлэг ажил үйлчилгээний зардлаас гаргахыг дэмжлээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг танхимаар эхлэх болсонтой холбогдуулан дүүргийн харьяа хэлтэс, албад болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд бэлэн байдлаа хангах, хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлийг албажуулан хүргүүлэхээр болсон юм.
Мөн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Коронавируст халдварын Омикрон хувилбар цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалт явуулахтай холбоотой мэдээ мэдээллийг нэгтгэн дамжуулах, дуудлага мэдээллийн дагуу ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг сунган ажиллуулах саналыг хэлэлцэн дэмжиж, холбогдох зардлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон юм.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19