Т.БАТЧУЛУУН: Тэргэнцэртэй надад итгэл хүлээлгэн өргөө цагаан гэр, газартай болгосонд баярлалаа
Эгэл амьдрал
/
2023-02-09
 
Улстөрч.мн сайтаас бэлтгэдэг “ЭГЭЛ АМЬДРАЛ” нэвтрүүлгээрээ тэргэнцэртэй  Т.Батчулууныг онцолж байсан.

“Одоогоос 23 жилийн өмнө бусдын санамсаргүй үйлдлээс болж автомашины осолд орж хөдөлмөрийн чадамжаа 70 хувь алдсан хэдий ч ах нь шантрахгүй ээ цаашдаа боломжтой бол зам дагуу газар аваад том машины дугуй ч болов хувиараа янзлахсан гэхдээ санхүү гэдэг нь хэцүү байдаг юм байна лээ” хэмээн учирлан ярьж байсан юм. Тэрбээр эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүрэгт айлд амьдарч байсан бөгөөд “Ганц охиноо сайд болгоно гэж хэлэхгүй ч мэдлэг боловсролтой өөрийгөө аваад явчих чадалтай мундаг хүн болгож өсгөнө” хэмээн зорьдог. Ард түмнээсээ тусламж туслалцаа, хандив гуйж амьдардаг Т.Батчулуунд “Хайр 2000 төсөл”-ийг санаачлагч М.Орхонтуул болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь дахь салбарын шуурхай албаны II-р ээлжийн жолооч нар, Баянзүрх дүүргийн 14, 34 дүгээр хорооны засаг дарга нар, сайхан сэтгэлт Монголын ард түмэнтэйгээ нийлж Т.Батчулууныг өөрийн нэр дээрх газартай, өргөө цагаан гэртэй болголоо. Энэ нь Улстөрч.мн сайтын зүгээс тусламж хүссэн иргэдэд гараа сунган тусалж буй дөрөв дэх гэр боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.45.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.