Архи ууж, бусдыг ЗОДСОН хүнийг ШИЙТГЭХИЙН хариуд АЯЛАЛД ЯВУУЛАХ нь шударга явдал уу, Л.БАЯРМАНДАЛ даргаа!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-09

Л.Баярмандал даргаа ОВЛИГОГҮЙ, АРХИ УУДАГ хүнээр багаа бүрдүүлж, төсвийн мөнгөөр ГАДААДАД АЯЛУУЛАХ чинь зөв үү? Баянгол дүүргийн МАН-д идэвхтэй явсан Г.Мөнхсайхан Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны газрын дарга болчихсон “нисэж яваа”.

Намын даргаа дагаж ирсэн энэ хурган улстөрч төд удалгүй тараа ТАНИУЛЖ, АРХИДАН СОГТУУРЧ ажлынхаа залуучуудыг үг хэлээр доромжилж, зодож цохьсон асуудал гаргасан. Баянгол амралтын газрыг ширээ сандал, тавилга эд хогшилийг эдвэж сүйтгэсэн гэсэн гомдол мэдээлэл НАЛАЙХ дүүргийн цагдаагийн газарт ирсэн ч “хаалгаад амжсан” гэж байгаа.

Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар АЖЛЫН БАЙРАНДАА АРХИДАН СОГТУУРЧ улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай тохиолдол гарч билээ. Тэр цагаас хойш Засгийн газраас тогтоол гаргаж ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АРХИДАН СОГТУУРАХЫГ ХОРИГЛОСОН байдаг.

Гэтэл 2023 оны 02 сарын эхээр “Уул уурхайн салбарын 100 жилийн ой” тохиож салбарын сайдын тушаалаар 100 жилийн ойн тэмдэг тарааж найрлав. Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн мөнгөөр архи согтууруулах ундаа авч хэрэглэхийг хориглосон байтал АМГТГ-ын дарга нар “Баянгол зуслан”-д найрлах үеэрээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар нэгнийгээ бэртээж тархийг нь хагалсан гэдгийг эх сурвалжууд батлаад байгаа билээ.

Ажилчдаа зодож танхайрсан ХҮНД хуулийн харуицлага ирэх ёстой байтал улам өөгшүүлж ГАДААД РУУ томилолтоор явуулж, зугаалах боломж олгосон нь АНХААРАЛ ТАТАЖ байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.