Улсын хөгжлийг гацаанаас нь салгах БООМТЫН СЭРГЭЛТИЙН ирээдүйг ХҮРЭЛБААТАРЫН БУЛГАНТУЯА сайд л шийднэ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-10

Монголын улстөрд өөрийн мэдлэг, хүч, боловсролоороо шалгарсан олон хүчирхэг эмэгтэй ирж буй. Түүний нэг нь Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа юм.

Англи, Хятад, Япон хэлтэй. 2020 оны улстөрийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. Өмнө нь Монгол Улсын Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинэ тутам байгуулагдсан Боомтын сэргэлтийг гардан эхлүүлэхээр зэхэж буй. Шинэ- Үеийн Засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхээр хүч, хөрөнгө мөнгө их зарж буй.

Тэр дундаа Монгол улсын хөгжлийг гацааж, дэлхий дахин муухай харагдуулсан “БООМТЫН СЭРГЭЛТ” гэгчийг Х.Булгантуяа гишүүн амалж авсан нь зөв зүйтэй алхам. Ямартай ч энэ хүрээн олон жил үлгэр домог мэт яригдаж, хөгжил нь түгжигдсэн “Замын -Үүд” боомт шинэ барилга байгууламжтай болж, нүдэнд харагдаж, гарт баригдах “юмтай болов”. Араас нь “Арцсуурь”, “Ханги мандал”, “Алтанбулаг”, “Бичигт”, “Шивээхүрэн” гэх зэрэг стратегийн ордуудыг хоёр хөрштэй холбосон томоохон боомтуудыг тохижуулах, тэнд   иргэд, олон нийт ая тухтай ажиллах боломжийг бүрдүүлэх, хамгийн чухал нь олон улсын ачаа тээврийн импорт, экспортийн үзүүлэлт нэмэгдсэн байх ёстой. Боомтын сэргэлтийн Засаг төр онцгойлон анхаарч байгаа нь сайн ч сонгууль хүртэлх богино хугацаанд хэр их ажил амжуулах нь тодорхойгүй.

Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгуулагын тэргүүнээр сонгогдож дээлээ давхарласан. Одоо түүний удирдах СОЦИАЛ ДЕМОКРАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО нь зүүн төвийн үзлийг монголын нийт эмэгтэйчүүдэд суулгах бодлогыг хэрэгжүүлэх гэж буй. Энэ намын эмэгтэйчүүдийн ирээдүйн ажлын үзүүлэлт Х.Булгантуяа даргын мэдрэмжээс шууд хамаарна. Д.Сарангэрэл даргатай НАМЭХ-оо сайн ажиллаж, 2020 оны улстөрийн сонгуулиар есөн эмэгтэй гишүүнтэй болсон.

2024 оны улстөрийн сонгуульд Х.Булгантуяа дарга хэдэн эмэгтэй гишүүн УИХ-д суулгах нь цаг хугацааны асуудал боллоо. Ямартай ч эрх мэдлийн “ногоон торгон дээлээ” гурав давхарлаад өмсчихсөн, бяртай даргад ирээдүйн сонгуулийн ялалт нүдэнд харагдаж, гарт нь баригдаж байгаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.