Баянзүрхийн иргэдийг хульхидсан "НОГООН ДАРЬ-ЭХ" Б.САРАНЧИМЭГ Дундговь руу ГҮЙДЭЛТЭЙ болчихсон уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-04-04

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Үндсэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар хэдэн жил ажиллахдаа “НОГООН ЭМЭГТЭЙ” гэх нэр зүүсэн өнөөгийн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батсүхийн Саранчимэг Баянзүрхчүүдээс нүүр буруулж, өөрийн төрсөн нутаг Дундговь аймаг руу гүйдэлтэй болчихсон. Чуулганы завсарлагаан, сайд дарга нарын уулзалт гээд түүнд ДУНДГОВЬ РУУ жийпний жолоо залах шалтгаан мундахгүй.

Түүнээс өмнө төрсөн дүү “МОН-УРАН” ХХК-ний босс Б.Наранхүү нь найман жил УИХ-д суухдаа хэдэн тод манлай уяач, хоёр начинтай болохын тулд лобби сайн хийж, мөнгө сайн хаясан. Өөрөө ч үүнийгээ ам бардам хэлдэг. Харин одоо нутгаа бараадаж буй Б.Саранчимэг гуай хичнээн бөхийг мөнгөөр улсын цолд хүргэх нь тодорхойгүй! Хүн ядрахаараа урагаа, Тураг ядрахаараа уулаа гэдэг үгтэй. Баянзүрхийн “НОГООН ДАРЬ-ЭХ” гишүүн маань их ядарч яваа бололтой хөөрхий. Аавынхаа нэрэмжит номын сангаар орж, ахмадуудад сар шинийн бэлэг тарааж хөөрхий минь ирэх сонгуульд дахин сонгогдох нүхээ малтаж, тойргоо тордож яваа нь энэ юм.

УИХ-ын байнгын хороог толгойлно гэдэг хариуцлага ажил. Монгол улсын төрийн тэргүүний санаачилгаар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” гэгчийг улс орон даяар өрнүүлж байгааг ногоон гишүүн маань тоосон ч шинжгүй, толгой гэдгэр яваа. Хүнс эрүүл бол улс эрүүл гэж тунхаглаад буй. Улс орон, хүн амын аюулгүa байдал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах ёстой байнгын хорооны дарга эмэгтэй өөрийн улстөрийн дараагийн нүүдлээ хайж, өөрийгөө рекламдаж байгаа нь ШУДАРГА ЁС, ТӨРИЙН ХУУЛЬТАЙ харшилдаж байгаа нь харамсалтай!!! 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон. Сонгогдсон цагаасаа хойш дүүргийн иргэдийн амьдрал ахуйд тус нэмэр болох ямар ажил хийсэн нь одоохондоо алга. Таван гишүүн нийлж ЭМНЭЛЭГ БАРЬНА гэдэг үлгэр яриад гурван жил боллоо. Баянзүрхчүүд ядаж төрийн эмнэлэгтэй болчихвол өвчин зовлонгоосоо ангижирна даа, хөөрхий минь.

Б.Саранчимэг гишүүнд эрх мэдэл, ашиг сонирхол  л байвал эгэл жирийн иргэд хоолгүй хонох, ядарч зовох нь тийм ч сонирхолтой биш бололтой. Өөрийгөө НОГООН ДАРЬ-ЭХ хэмээн хичнээн гоё үгээр будаад ч хийсэн ажилгүй тул ийнхүү сонгогчдоосоо бултаж ДУНДГОВЬ рүү “гүйдэлтэй болсон” түүнээс цаашдаа ч их зүйл хүлээгээд хэрэггүй бололтой!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.180.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.