“WELCOME TO ЖОРЛОН”
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-04-07

Монгол Улсын Засгийн газраас “2023-2025” оныг МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ болгон зарласан. 400 сая жуулчин хүлээж авна гээд бардам ам гарчихсан. Дэлхийн аялал жуулчлал шинэ түвшинд хөгжиж, хүний үүрэг оролцоо багатай, аль болох амар хялбар байгаа бол манай улсад өнөөг хүртэл МОДОН ЖОРЛОНТОЙГОО хэвээр байгаа нь эмгэнэл. Гадныхан манай улсад ирвэл НҮХЭН ЖОРЛОН л үзнэ. Өөр үзэж харах, гайхуулах үзэсгэлэнт газарт, бүтээн байгуулалт байхгүй. Аялагч ч бай, оршин суугч ч бай хүндэрч хөнгөрөх нь зүй ёсны хэрэгцээ.

МОНГОЛ БОЛ ЖОРЛОНГИЙН ЭХ ОРОН!!!

Хөдөөнийхөн бол тугалын бэлчээр, морины аргамжаа, булаг шанднаас зайдуухан гарч байгаад л хүндэрчихдэг. Ийм ч зүй тогтлоор олон жил яваад ирсэн. Харин гадныхан, өндөр хөгжилтэй, соёлтой орны жуулчид ил задгай бие засахаас ч цэрвэрдэг тул тэдэнд зориулсан БОЛОВСОН НОЙЛ буюу эко бие газар, ариун цэврийн байгууламж хэрэгтэй. Манай улс хотын ойролцоо хамгийн ихээр төвлөрч агаар салхинд гардаг газар нь Налайх дүүргийн наймдугаар хороо ТЭРЭЛЖ орчим юм. Гэвч тэнд бие засах газар үгүй тул ил задгай “бааж шээнэ”. Нойлын цаас, салфетка нь хийсээд гол руу орно. Хүүхэд багачууд өтгөн шингэн дээр тоглодог. Монголчуудын аялал жуулчлал, амралт чөлөөт цаг ийм хэлбэрээр өнгөрдөг.

Засгийн газраас ЖОРЛОНГ халах чиглэлд сүүлийн үед ихээхэн анхаарч жуулчны баазуудын гаднах МОДОН ЖОРЛОНГ буулгаж, эко ариун цэврийн байгууламжтай байх шаардлагыг тавьж байгаа.  Монгол улсын Үндсэн хуулийн 16,2-т Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эртэй гэж заасан байдаг.

ТӨР ЖОРЛОНГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ!!!

Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхөөс голын ай сав дагуу болон зуслангийн бүсийн айл өрхийн модон жорлонг шинэчлэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд 2018-2020 онд 4200, 2021 онд 3150, 2022 онд 2000 айлын модон жорлонг ЭКО жорлон болгон өөрчилсөн байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 мянган айлын жорлонг шинэчилнэ гэж заасан. Үүнээс ойролцоогоор есөн орчим жорлонг төсвийн мөнгөөр өөрчилсөн байна. Судлаачид, төрийн байгууллагынханы мэдээллээр Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь гүн бохирдолд орчихсон, өвчин үүсгэгч нян, мөөгөнцөр дамжуулж байгаа гэдгийг судлажээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргасан судалгаагаар 133 мянга 194, хувийн аж ахуйн судалгаагаар 244 мянга 192, ШУА-ын газарзүй гео экологийн хүрээлэнгийн судалгаагаар 144 мянга 992 нүхэн жорлонтой гэсэн тооцоог тус тус хийсэн бол улсын хэмжээнд 893 мянга 899 нүхэн жорлон байна гэсэн тооцоо хийжээ.  Хөрсний бохирдолтой холбоотойгоор хүний биед дараах сөрөг нөлөө үзүүлж байна. Жилд дэлхий дахинд 12 сая хүн нас бардагийн 23 хувь нь хүрээлэн буй орчноос улбаатай аж. Монгол улсад 2021 оны байдлаар 31 төрлийн 575 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс 6 төрлийн гэдэсний халдварт өвчний 1663 нь хөрсний бохирдлоос үүдэлтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.

ТӨРӨӨС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БҮХ АЙЛЫН МОДОН ЖОРЛОНГ ШИНЭЧИЛЭХ ҮҮ...!

Төрөөөс аялал жуулчлалын чухалчлан авч үзээд буй. Энэ хүрээнд нэн тэргүүнд гадны жуулчин ирээд үзэх газар, бүтээн байгуулалттай байх ёстой. Үүнд хамгийн чухал нь дэд бүтэц. Удаах нь ая тухтай бие засах ариун цэврийн байгууламж. Монгол улсад Солонгос, Хятад, Япон, Орос зэрэг улсуудын 238 сая жуулчин ирэх боломжтой. Эдгээр улсын жуулчид ирэхдээ нэгдүгээрт аюулгүй, сэтгэл хангалуун, хоёрдугаарт дахин ирэх боломжийг бүрдүүлэх ёстой.

Япон, Солонгос иргэд ихэвчлэн говийн аймгаар аялах сонирхолтой бол Орос, Хятад болон бусад аялагчид уул хад, дурсгалт газруудыг үзэхийг зорьдог. Ийм учраас Засгийн газраас 2023 онд 1,2 сая, 2025 он гэхэд гурван сая жуулчин хүлээж авах боломжтой хэмээн үзэж энэ зорилтод хүрэхийн тулд өнөөгийн бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа аж.Гэтэл жуулчид ирээд хаана амрах вэ, ямар орчинд бие засах вэ гэдэг гол асуудал...? Монголчууд л зөвхөн хээр ил задгай бааж шээдэг бол гадныхан тийм биш. Тэд ядаж л өөрсдөө бие засах бага оврын эко нойл, ариун цэврийн байгууламжтай ирдэг.  Тэгвэл МОНГОЛЧУУД МОДОН ЖОРЛОНГОО салчихвал гадны жуулчдаас МӨНГӨ АВАХ боломж бүрдэнэ. Аялагчид эко, тухтай ариун цэврийн байгууламжтай бол жуулчдаас зөвхөн жорлонд оруулсан төлбөрөөрөө баяжих боломжтой.

ЖОРЛОНГИЙН САЙД ажлаа сайн хийвэл МОНГОЛД ОЛОН ЖУУЛЧИН ИРЭХ боломжтой!!!

Уг нь бол ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН дарга байхдаа яг тохирсон Б.Бат-Эрдэнэ сайд Байгаль очрин, аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлдог төрийн захиргааны төв байгууллагын сайд болов. Ингэд л ЖОРЛОНГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ гэх аян зарлаад Тэрэлж, Хөвсгөл, Өгий нуур гээд л энд тэндхийн хамаг л НҮХЭН ЖОРЛОНГ УСТГАХ АЖИЛД яамныхаа ажилт нуудыг удирдан чиглүүлээв эхлэв!!!    Иргэд, иргэний нийгмийн байгууллага, нэгдлүүдээс “ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” гэсэн санаачилга гаргаж, улмаар гэр хорооллын иргэдэд сургалт зохион байгуулж хүрээлэн буй орчноо шинэчлэх сургалт, судалгааг ямартай ч эхлүүлсэн. Цаашдаа үр дүнд хүрэх эсэхийг сайн мэдэхгүй. Дэлхий хувьсан өөрчлөгдөж бүх зүйл цахим болж хүний үйл хөдлөл бүр хялбар зүйлд дасан зохицож байхад МОНГОЛЧУУД Л МОДОН ЖОРЛОНТОЙГОО АЯЛАГЧДЫГ УГТАХ нь нэн сонин, нэн ховор үзэгдэл юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.