Ү.Оюунзул даргаа!! Эсэргүүцэл, доромжлолоос бүү ай. Цагаан тоос боссон хоосон талбайг ТОХИЖУУЛАХ НЬ ТАНЫ ҮҮРЭГ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-04-20

Нийслэлчүүдийн ундны усны гол цөм нь Үндэсний ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ доор агуулагдаж буй. Энэ газарт нийслэлийнхэн мод тарьж, түүнийгээ ургуулж, арчилж усалдаг, улсдаа цор ганц цэцэрлэгт хүрээлэн. Даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Үнэнбатын Оюунзул ажилладаг. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 110 мянга мод тарьж 98 хувийн амьдралтай байсан аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр жилийн хугацаанд 50 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьж 99 хувийн амьдралтайгаар арчиж, бордож, ургуулсан байна. Сүүлийн хоёр жил бол мод тарилт, ногоон байгууламж нэмэгдүүлэлтийнхээ рекордыг эвдсэн он жилүүд өнгөрчээ. Энэ бол амжилт. Энэ түүхэн амжилтын эзэн нь мэдээж Ү.Оюунзул даргатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олны хүчин чармайлт гэдгийг тодотгох нь зүйтэй..

Эдний хамт олон өөрийн талбайдаа мод тарьж ургуулахаас гадна бусад дүүрэг, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжил арга зүйн зөвлгөө өгч, түүнийгээ амьдруулж байгаа аж.  Ү.Оюунзул даргатай хамт олон  дан ганц мод тарьж ургуулж услахыг урьтал болголгүй иргэдийн ирж амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбайг хувийн хэвшлийн 2,5 тэрбумын хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт барих ажлыг эхлүүлсэн нь олны анхаарлын төвд ороод буй. KFC салбар байгуулж БУРГЕР, ТАХИА ЗАРАХ нь хэмээн шүүмжлэв. Тэрчлэн өөрийгөө “НОГООН ХАДАГТАЙ” хэмээн цоллосон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүртэл сүргээрээ хүрэлцэн очиж, бүтээн байгуулалт, тохижилж хийхийг ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭВ.  Чухам л мод бут хугалаж таслаас нурааж хөмрөөд л аймар, зүлэг онгилж цемент цутгах нь хэмэээн уурсан хилэгдэж баахан жүжиглэв. Миний үед байсан зүйлээс ТҮЦ, хүний хөдөлгөөн нэмэгдсэн байна гэх зэргээр шүүмжилж гарав.

Ямар ч эсэргүүцэл, гомдолтой нүүр тулсан хамаагүй энэ төслийг үргэлжлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 20 гэхэд нээлтээ хийнэ. Бид ямар ч хууль дүрэм, төлөвлөлт даалгаврыг зөрчөөгүй. Би нийслэл хотын 1,6 сая иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж буй хувийн хэвшлийн санаачилгыг дэмжинэ хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд хоёрын өмнөөс тас эсэргүүцэн зөрсөн түүний ухаан, зоригийг үнэлэх хэрэгтэй.

Цагаан тоос боссон хэсэг талбайг “Таванбогд Фүүдс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбумын хөрөнгө гаргаж тохижуулаад өгье гэхэд богино зайны улстөр хийж байгаа Б.Саранчимэг гишүүний хажууд Ү.Оюунзул чинь ЖИНХЭНЭ НОГООН ЭМЭГТЭЙ аж!!! Хүмүүс юу ч гэж эсэргүүцэж байсан шантарч няцалгүй, төслөө үргэлжлүүлж нээлт хийх үеэр нь эсэргүүцсэн гишүүн сайд нарын хүүхдүүдийг ҮНЭГҮЙ ТОГЛУУЛААРАЙ Ү.Оюунзул даргаа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.97.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.