Ч.Батжаргал: Хорвоо надад ХЭЛ АМ ЗАЯАГААГҮЙ ч сайхан авьяас, сайхан гэр бүл заяасанд баярлаж явдаг!!!
З.Батхуяг
Эгэл амьдрал
/
2023-04-22

Гурван үе дамжсан СИЙЛБЭРЧ Ч.Батжаргал гэх энэ эрхэм 30 орчим жилийн хугацаанд 17 МЯНГАН МОРИНЫ СИЙЛБЭР хийсэн аж. Хамгийн алдартай МОНГОЛ НААДАМ бүтээл, НОГООН ДАРЬ-ЭХ бүтээлүүд гэнэ!!! Тэр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ гээд төрөөс ХАЛАМЖ ХҮСЭЭД суухыг хүсдэггүй. Харин ч өөрийн авьяас билгээ дайчлан СИЙЛБЭР ХИЙЖ, гадаад дотоодоос захиалга авч, ахуй амьдралаа хөннгөхөн авч яваа гэнэ. Гэр бүлийн хүн ч их тус болж, зүлгүүрдэж лакдахаас гадна хүргэлт, борлуулалтын гол ажлыг нугалдаг аж! Долоон хүүхэдтэй, долоон ач зээтэй өнөр олуулаа сайхан аж төрж байна! Жижиг дунд үйлдвэр, өрхийн аж ахуй эрхлэгчдийг төрөөс дэмждэг ч харамсалтай нь Ч.Батжаргал ахын төрийн дэмжлэг, санхүү хүрдэггүй гэнэ. Хүнд байдаг бүх зүйл надад байна. Амьдрал амттай, сайхан юм. Хорвоо надад ХЭЛ АМ ЗАЯАГААГҮЙ ч бусад бүх зүйлийг харамгүй өгсөн. Миний хийсэн бүтээл АЙЛЫН ХОЙМОРТ ЗАЛАРЧ, үе дамжин хадгалагддаг гэж бодохоор өөрөөрөө бахархдаг гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.27.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.