Т.БАТЦОГТ: 152 гэдэг маш их тоо энэ тоог эсэргүүцэж байна
Ярилцлага
/
2023-05-10
Иргэд үүнтэй санал нийлэхгүй байгаа талаараа удаа дараа илэрхийлж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Тэгвэл УИХ-ыг 152 болгох талаар АН-ын гишүүн,НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт ямар байр сууртай байгааг хүргэе

Т.Батцогт: 152 болгохыг эсэргүүцэж байна. Яагаад эсэргүүцэж байна вэ гэхээр мэдээж маш их тоог энэ нөхрүүд нэмж байна. Энэ ихэссэн тоогоор далимдуулаад нөгөө авлигачид, нөгөө улс төрчид, хөгжлийн хойш нь татдаг гацаагчид үүний ард нуугдаад ороод ирэх магадлалтай байгаад байна. Тийм учраас өнөөдрийн эрх барьж буй Монгол ардын нам болон түүний дагуул нас Хүн намын санал болгоод өдөр болгон Үндэсний телевизээр хэлэлцээд яриад иргэдийн тархийг угаагаад байгаа 152 гэдэг тоог эсэргүүцэж байна. Мэдээж олон янзаар тайлбарлаж байх шиг байна нэмж буй шалтгаанаа. Хүн амд нь хуваарилах, тоонд нь хувьчлах нтр гээд. Заавал 76г ч бас хэвээр нь байлгах гэдгийг ч бас дэмжихгүй байна. Тодорхой тоогоор бас нэмж болж байна.  Гэхдээ холимог бус байх ёстой, холимог нь бас нөгөө авлигачид нь орж ирдэг биш байдлаар, хүнээ сонгодог. Тэр жагсаалтад байж болно. гэхдээ авсан хүнийхээ саналыг харгацаж үздэг ийм зүйл рүү шилжих нь зүйтэй болов уу? Гэсэн хувь хүний байр суурьтай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.151.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.