Д.ГАНТУЛГА: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байна. Үүнд багш, эмч, малчдын төлөөлөл байх ёстой
Ярилцлага
/
2023-05-11
УИХ-ын 76 гишүүнийг 152 болгох талаар хэлэлцэж байна. Тэгвэл 152 болгох талаар ХҮН-ын гишүүн НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Д.Гантулга: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг тоо тогтолцоо хоёрыг хамт авч үзэх хэрэгтэй. Мэдээж зөвхөн тогтолцоогоо хаячаад зөвхөн тоог нэмнэ гэвэл энэ буруу болохгүй. Сонгуулийн тогтолцоо гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж байгаа Улсын Их Хурлыг хэрхэн сонгох вэ гэдэг нь тогтолцооны суурь өөрчлөлтүүдийн нэгд зайлшгүй орно. Тэгэхээр энэ тоо тогтолцоог ярихаас өмнө эхлээд ер нь яагаад энэ асуудал босож ирсэн билээ гэх асуудлаа бид иргэн харах хэрэгтэй. Товчоор хэлбэл ард иргэдийн амьдрал дээшлэх ээ больсон. Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн Америк доллароор илэрхийлсэн дүнгээр гацсан. Жоохон өсөлт ирлээ гэдэг түүнийг нийгэм дотроо яаж хавиаргалдаж байна гэхээр нийгмийн орлого багатай  хэцүү амьдралтай хэсгийн амьдрал бүр дордож, цөөн тооны төрд байсан, нүүрсний хулгайд холбогдсон  гэх юм уу? Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гэх ч юм уу? Төрөөр дамжиж нийгмийн баялгийн сорж байгаа хэсгийн амьдрал дээшилсэн л дүр зураг байна. Үүнийг яаж өөрчлөхийн тулд Монгол улсыг  тэр даяараа нэг тойрог болсон ийм пропорциональ дэглэмийг агуулсан сонгуулийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.64.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.