Б.АРИУНЗУЛ: Солонгос захиралдаа зодуулсан ахын минь цогцсыг бидэнд харуулахгүй чандарласанд гомдолтой байна
Ярилцлага
/
2023-05-12
Монгол улсаас БНСУ-д ажлын гэрээгээр яваад цалин хөлсөө бүрэн авч чаддаггүй захиралдаа удаа тараа зодуулдаг байсан иргэн нь 2021 оны 6 сард гэртээ нас барсан байдалтай олдсон бөгөөд энэхүү хэрэг нь өдий хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн талаар түүний дүү Б.АРИУНЗУЛ мэдээлэл хийлээ.
Б.АРИУНЗУЛ: Талийгаач ах маань эхээс хоёул байсан. Манай ээж ганц төрсөн дүүгийнхээ хэргийг шалгуулахаар БНСУ руу ганцаараа явсан. Энэ хэрэг нь  2021 оны 8 сарын 4нд энэхүү хэргийн араас явсан. Очсоноос хойш уулзаагүй байгууллага ороогүй газар гэж байхгүй. Солонгос талын өмгөөлөгч, хүний эрхийн байгууллага гээд бүх хүмүүстэй уулзаж байсан. Энэ хэрэг дээр Солонгосын талаас бид өмгөөлөхгүй гэсэн татгалзсан хариу их өгдөн. Солонгос улсад суудаг элчнээс бид маш их тусламж гуйсан ч элчнээс ямар ч туслалцаа үзүүлдэггүй. Яагаад ганы нөлөөтэй гэж үзсэн бэ? гэвэл өмнө нь манай ахад захирал нь хэд хэдэн удаа гар хүрч байсан. Цалингаа нэхэхээр өгөхгүй удаа тараа биед нь халдаж гар хүрч зодсон нотолгоо бидэнд байдаг. Задлан шинжилгээгээр хоолойн сэртэнгийн яс нь хугархай гэж гарсан. Үүнийг Солонгос тал ялзралтын улмаас хугарсан байж болзошгүй гэж гаргасан. Яаг үнэндээ хүнийг багалзуурдаж боомилсон тохиолдолд л энэ яс хугардаг ялзралтаас болж тийм амархан хугардаг яс биш гэсэн. Гэрт нь 20 хоног илжирч муудтал нь байлгасан. Гадаад хэргийн яам болон элчинд их гомдолтой байна.
Ээж минь Солонгос талдаа элчин дээр очоод өмгөөллийн тусламж гуйхаар энэ хүн ажил хийлгэхгүй дарамт үүсгээд байна гэж цагдаад бариад өгдөг. Элчин нь Монгол иргэнээ удаа дараа цагдаад өгсөн.
Талийгаач ах минь гэрээсээ 20 хоногийн дараа хүн гэж хэлэхэд хэцүү олдсон. Тархи нь устчихсан, биед нь асар их хэмжээний ялзрал явагдаад хүн танихыг аргагүй болсон байсан. Бид нарын зөвшөөрөлгүй задлан шинжилгээ битгий хийгээрэй бид өөрсдөө очиж хүнээ харж байгаад задлан шинжилгээ хийнэ шүү гэж хэлсэн ч бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн. Дээрээс нь бид нарт таниулахгүй чандралдсан. Бид энэ хүнийг хараагүй мөн үү гэдэгт их эргэлздэг. Моргийн газраас бичиг авахаар очтол энэ хүнийг бүртгэж авсан ямар ч бүртгэл байсан тэгэхээр энэ хүн манай ах мөн үү? Тухайн үед солонгост байсан н.Мөнхбаяр гэдэг эгчийгээ цогцсыг нь таниад өгөөрэй гээд явуулсан ч эмч нар эгчийг маань оруулаагүй. Гэтэл солонгос талаас ирүүлсэн бичигт "н.Мөнхбаяр гэдэг хүнд цогцос таниулж, хүлээн авсан гарын үсгээ зурсан" гэх агуулгатай байсан. Энэ мэт будилаантай асуудал их байна. Түүнчлэн гэрт нь хамгийн сүүлд хэн орсныг шалгуулъя гэхэд камергүй байр байна гэж хавтаст хэрэгт тэмдэглэсэн. Гэтэл амьдардаг байсан байрны эргэн тойронд нь олон камер байсныг баримтжуулан зураг авсан. Цогцсын хажууд байсан сөжүний шил, хаалганы бариулаас хурууны хээний шинжилгээ аваагүй. Солонгос захирлын талаас мэдүүлэг авдаг хэр нь манай талаас огт мэдүүлэг авдаггүй.
Ах маань хамгийн сүүлд 6 сарын 9-нд бидэнтэй холбоо барьсан. Түүнээс хойш 6 сарын 14-нд дэлгүүрээс сөжү авсан гэж гэрчийн мэдүүлэгт дурдсан. Бид бичлэгийг нь үзье гэхэд бичлэг нь байхгүй гэсэн хариу өгдөг.

Бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийлгүүлж, чандарлуулсан БНСУ дахь элчингийн ажилтан н.Оюун-Эрдэнэд маш их гомдолтой байна. Ээжийг минь тусламж гуйгаад очихоор цагдаа дуудаж өгдөг. Тиймээс энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.60.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.