С.ЭНХЖИН: Хүн амьдралынхаа 40 гаруй жилийг ажиллаж өнгөрөөдөг гэх судалгаа байдаг учир мэргэжил сонголт их чухал
Ярилцлага
/
2023-05-16
ЕБС-ийн төгсөлт болж хүүхдүүд мэргэжил сонголт гэх том алхамтай тулгардаг. Тэгвэл “DIAMOND MIND” хүүхэд хөгжлийн төвийн сэтгэл судлаач С.Энхжинтэй хүүхдийн мэргэжил сонголт яагаад чухал вэ?, мэргэжил сонгоход эцэг эхчүүд болон хүүхэд өөрөө юуг анхаарах хэрэгтэй вэ? Талаар ярилцлаа.

С.Энхжин: мэргэжил сонголт гэдэг бол хэн нэгний шахалт, хүсэлт ч юм уу? Сонгож өгснөөр нь тухайн хүүхэд сонгох биш яаг өөрийн хүсэл сонирхлоор сонгох гэдэг нь их чухал байдаг. Үүн дээр эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрийнх нь сонгож, мэргэшиж чадаагүй мэргэжлээ хүүхдүүддээ тулгах, сургах их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээд эрхээр мэдээж наад захын асуудал нь юу байдаг вэ гэхээр мэдээж санхүүгийн асуудал, их сургуульд сурлаа гэхэд хүүхэд нь хүсэл сонирхолгүй зүйлээрээ сураад эрхээр сургуулиа дундаас нь хаях, буцаад дургүй зүйл дээрээ ажиллаад эрхээр үр бүтээмжгүй байх, чадах ёстой хэмжээндээ ажил үүргээ хийж чадахгүй байх гэх мэт асуудлууд тулгарч ихэлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.