О.ОТГОНТӨГС: Өмхий мах нь гадагшаа гарахгүй Монгол мах үнэгүйдэж байхад чи экспортыг зогсоосон би чамайг цагдаад өгнө гэж байна
Ярилцлага
/
2023-05-17
Иргэн О.Отгонтөгс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын хооронд маргалдаан гараад байгаа билээ. Тэгвэл энэ маргааны талаар иргэн О.Отгонтөгстэй ярилцлаа

Тэрээр "Тендер зарлаж ээмгээ авчхаад ажлаа 2025 онд гэдэг нь хоноцын сэтгэлээр хандаад байна. Үүнийг 100 хувь эсэргүүцэж байна гэж хэлсэн. Гэтэл өнгөрсөн жил эмээлт дээр байсан өмхий мах энэ жил  яаг адилхан өмхий хэвээрээ байна. Бүр Монголчууд идэж байна. Завхан руу явж байна. Увс руу явж байна. Зах дээр зарагдаж байна. Энэ бичлэгээр олон нийтэд ил болсон. Гэтэл 40 тэрбумаар ээмэг авч байна. Өмхий мах нь гадагшаа ч гарахгүй Монголын мах үнэгүйдэж байхад. Жилийн өмнө мах ярьсан би, жилийн дараа мах ярьж байгаа би, хэд хэдэн хаягаар намайг Монголын экспортыг зогсоосон би чамайг цагдаад өгнө гэж хэлж байна. Сайд хүн. Шууд залгаад би түүнийг баримтжуулж цацсан. Би Монголын экспортыг өнгөрсөн жил эмээлт дээр очиж Н.Өнөрцэцэг гэдэг сэтгүүлч мах чанаж идэхэд хажууд нь байлаа өнөө жил өмхий мах чинь хэвээрээ байна гэж хэллээ. Ингээд Монголын экспорт яаж  зогсов. Намайг есөн шидээр улс төржүүлж байна. Би огцор гэж хэлэхээс бүр эмээж байна. Яагаад гэхээр бас хэн нэгний улс төрийн золиос болчихно. Би иргэд өмхий мах идэж байхад чи очиж ид гэдэг байр суурыг Х.Болорчулуунд тавьж байна. Гэтэл Х.Болорчулуун өөрийгөө сайд дарга гэж бодоод байна. Үгүй иргэдийн төлөөлөл. Сая амралтын өдөр би фитнес хийгээд. Гэтэл Х.Болорчулуун сайд залгасан гэхдээ би машин зарна гээд пост оруулчихсан байсан болохоор хүмүүс  дугаар асуугаад, тэгээд машин авах гэж байгаа хүн юм байх гэж бодоод авсан чинь өөдөөс пий паа гээд би 37дох секундээс нь хажууд байсан хүний утсыг аваад бичлэг хийж олон нийтэд цацсан. Уг асуудал дээр Х.Болорчулуун “Би чамайг цагдаад өгнө чи экспортыг гацаасан, новш, нусан чавх минь” гэж сүрдүүлж, дарамталсан. Одоогоор хуулийн байгууллагаас намайг дуудсан юм алга. Би хүн гүтгээгүй, би хүн доромжлоогүй бүх юм нь баримттай." гэв. 

Дэлгэрэнгүйг ЭНДээс үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.68.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.